June 25, 2018
  • 9:34 am Залуус хөдөлмөрлөх эрхээр суралцжээ
  • 8:25 am ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалт боллоо
  • 6:10 am Боловсрол, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны анхан шатны дарга, гишүүд сургалтад хамрагдлаа
  • 2:03 am 9 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС АЖИЛ ХАЯЛТ ХИЙХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
  • 9:40 am Засгийн газрын төлөөлөлтэй уулзалт хийлээ

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ БОДЛОГО ЧИГЛЭЛ,

 ҮЙЛ АЖИЛЛАГАА

МҮЭ-ийн холбооноос Тогтвортой хөгжлийн үндэс болох Зохистой хөдөлмөрийн нөхцлийг бүрдүүлэхэд хөдөлмөрийн хүрээний бүхий л бодлого чиглэгдэж байна. “Эрэгтэй, эмэгтэй хүн бүр эрх чөлөөтэй, шударга, аюулгүй, адил тэгш нөхцөлд зохистой хөдөлмөр, бүтээлч ажил эрхлэх боломж”  хэмээн зохистой хөдөлмөрийн талаарх ойлголтыг ОУХБ-аас боловсруулан тодорхойлж олон улсын хамтын нийгэмлэгээр хэлэлцэн баталсан байдаг. Монгол Улсын Их хурлаас 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн урт хугацааны бодлогыг 2015 онд батлан гаргаж  “Тууштай, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлт болон бүх нийтийн бүрэн, бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн Зохистой хөдөлмөрийн зорилгыг хэрэгжүүлж эхлээд байна. Зохистой хөдөлмөр нь өөрчлөн шинэчлэгдэж буй дэлхий нийтийн тогтвортой  хөгжлийн гол хөдөлгүүр болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна.

Бүх нийтийн Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь Ажлын байр бий болгох, Хөдөлмөрийн хүрээний эрхүүдийг хангах, Нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, Нийгмийн түншлэлийг дэмжих тухай асуудал юм. Зохистой хөдөлмөрийн эдгээр зорилгыг хэрэгжүүлэхэд дараах асуудлууд тулгамдаж байгааг анхаарч ажиллах шаардлагатай. Үүнд:

            Нэгдүгээрт, Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, орлогын тэгш бус байдлыг арилгах, бүх шатны хамтын гэрээ, хэлэлцээрийг чанарыг сайжруулах.

            Үндэсний орлогод цалин хөлсний эзлэх хувь хэмжээ нь манай улсын хувьд дөнгөж 25 орчим хувь буюу хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудтай харьцуулахад 2-3 дахин доогуур байна. МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн хугацаанд 18 удаа хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг байгуулан төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлж ирсэн билээ. Мэргэжил үйлдвэрлэлийн салбарын хамтын хэлэлцээр, томоохон үйлдвэр, компанийн хамтын гэрээнд хийсэн судалгаагаар цалинг дунджаар 15-25 хувиар нэмэгдүүлсэн байна. Цаашид хамтын хэлэлцээр, хамтын гэрээг байгуулах бүрт, бүтээсэн баялаг, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг тэгш хуваарилж ажилтнуудын цалин орлогыг нэмэгдүүлэх асуудлаар үндэслэл бүхий тооцоо судалгаатай хэлэлцээ хийх ур чадварыг дээшлүүлэх нь чухлаар тавигдаж байна. Дэлхийн ихэнх орнуудын ХХДХ нь дундаж цалингийн 40-60 хувь орчимд тогтоогдож байгаа тул нийгмийн түншүүд үндэсний хэмжээний ХХДХ-г тогтоохдоо улсын дундаж цалингийн 40 хувиас дээш байх чиг хандлагыг баримтлах хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, ҮЭ-ийн гишүүнчлэлийн эгнээг өргөжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Өнөөдөр МҮЭ-ийн холбоо нь аймаг, нийс лэл, мэригрэжил үйлдвэрлэлийн салбарын 36 гишүүн байгууллага, 2400 гаруй анхан шатны ҮЭ-ийн хороонд 220 гаруй мянган гишүүдийг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна. Гишүүнчлэлийн эгнээг өргөжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч гишүүнчлэлийн эгнээ дорвитой нэмэгдэхгүй, сүүлийн 3 жилийн байдлаар дунджаар 2 орчим хувийн өсөлттэй явж ирлээ. Цаашид гишүүнчлэлийн цэвэр өсөлтийг жил бүр 5 хувиас багагүй байлгаж нийт хөдөлмөр эрхлэгчдийн 50-аас доошгүй хувийг эгнээндээ нэгтгэх зорилтыг дэвшүүлж байна.

Гуравдугаарт, Зохистой хөдөлмөрийн нөхцөлийг ажлын байр бүрт бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх.

Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг ажлын байр бүрт хэрэгжүүлэхэд манлайлан оролцох, хяналт, дүгнэлт хийж хамгаалах үйл ажиллагаатайгаа холбож ажиллах нь МҮЭХ-ны бүтцийн бүх байгууллагын бодлого, хөгжлийн хөтөлбөрүүд, хамтын гэрээ, хэлэлцээрийн үндсэн асуудал байх чиглэлийг цаашид баримтлан ажиллах нь зүйтэй байна. Хөдөлмөрийн маргааныг шүүхийн өмнөх шатанд шуурхай шийдвэрлэх гурван талт бүтцийн үйл ажиллагааг улам бэхжүүлэх, ОУХБ-ын Хөдөлмөрийн хяналтын тухай конвенциудад нэгдэн орох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг баримтлан ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийхдээ нийгмийн түншлэлийн талуудын санал нэгдсэн төслийг хэлэлцэх, өмнө хүрсэн баталгаат түвшингээс ухрахгүй байх, үндэсний хөдөлмөрийн зах зээл, нийгмийн зөвшлийн талуудын хөгжлийн өнөөгийн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ олон улсын хөдөлмөрийн суурь хэм хэмжээнд нийцүүлсэн байх үндсэн байр суурийг тус холбооны зүгээс баримтлан ажиллаж байгаа ба УИХ, Засгийн газар, ОУХБ-ын түвшинд илэрхийлэн ажиллаж байна.

Дөрөвдүгээрт, Нийгмийн хамгааллын тогтолцоог улам боловсронгуй болгох.

Манай орны хувьд нийгмийн даатгалын тогтолцоог 1995 оноос үндэснийхээ хэмжээнд бүрдүүлсэн ОУХБ-ын Нийгмийн хамгааллын суурь хэм хэмжээний 102 дугаар конвенцид заасан даатгалын төрлүүдийн 9 гол төрлүүдийг хуульчилсан билээ. Нийгмийн даатгалын заавал болон сайн дурын даатгалд нийт иргэдийн 95 орчим хувь нь хамрагдаж байна. Цаашид нийгмийн даатгалын бие даасан байдлыг хангах, удирдлага хяналтанд ажилчид буюу ҮЭ-ийн төлөөллийг бүрэн хангах, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсэх нас, тэтгэвэр тооцох цалингийн хэмжээ, шимтгэл төлөх хугацаа зэрэг үндсэн параметрүүдийг зөв тогтоох, нийгмийн даатгалын санг арвижуулах хөрөнгийн зөв менежментийг нэвтрүүлэх асуудал багц хуулиудын шинэчлэлийн хүрээнд шийдэгдэх юм.

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан МҮЭ-ийн холбооны Ээлжит XXII Их хурлаар МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөр (2017-2030)-ийг шинэчлэн баталсан байгаа.

Эрхэм зорилго: МҮЭ-ийн холбооны эрхэм зорилго нь үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх замаар гишүүд, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэхэд оршино.

МҮЭ-ийн холбооноос энэхүү хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэхээр зорьж байгаа талаар товч танилцуулъя. Үүнд:

            Хөгжлийн зорилт-1.  Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал, тогтвортой, хүртээмжтэй, ногоон эдийн засгийн өсөлтийг хангах замаар иргэд, хөдөлмөрчдийн бодит орлогыг нэмэгдүүлнэ.

Богино хугацаанд

(2017-2021):

Хүрэх үр дүн: Дунд хугацаанд: (2022-2025): Хүрэх үр дүн: Урт хугацаанд: (2026-2030): Хүрэх үр дүн:
1.Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. 1.Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл сайжирч, ажлын байр өсч, иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, бодит орлого нэмэгдэж, амьжиргаа сайжирсан байна.

 

1.Үндэсний боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллана. 1.Зохистой ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр нийгмийн түншүүдийн хамтын ажиллагаа бэхэжсэн байна. 1.ДНБ-д эзлэх цалин хөлсний хэмжээг 50 хувьд хүргэн цалинг 3,5 дахин нэмэгдүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дундаж цалин хөлсний 40-өөс доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлнэ. 1.Хүн амын зохистой хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрэн хангагдсан байна.

 

2.Цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх замаар тэгш бус байдлыг арилгана. 2.ОУХБ-ын “Нийгмийн хамгааллын тухай” 102 дугаар конвенцид нэгдэн орж нийгмийн даатгалын болон халамжийн үйлчилгээг өргөтгөн чанар хүртээмж дээшилсэн байна. 2.Хөдөө, орон нутагт хөдөлмөр эрхлэх нөхцөлийг сайжруулах, ядуурлыг бууруулах, нийгмийн түншлэлийн механизмыг хөгжүүлнэ.

 

2.Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлт, амьжиргааны өртөгтэй уялдуулан нэмэгдүүлэх, хэлэлцээ хийх ҮЭ-ийн чадавх дээшилсэн байна. 2.Бүтээмжийн хөдөлгөөнийг бүх түвшинд өрнүүлж цалингийн бодлоготой уялдуулна.

 

2.Эдийн засгийн салбар бүрийн бүтээмж өндөр болсон байна.

 

3.Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх оновчтой үр дүнтэй бодлогыг нийгмийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. 3.Шударга өрсөлдөөнийг хангуулж, өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ, тарифын үндэслэлгүй өсөлтийг хязгаарласан байна. 3.Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, бодит орлогыг нэмэгдүүлж тэгш бус байдлыг арилгана.

 

3.Иргэдийн эрүүл аюулгүй орчин сайжирч, орон сууцны хүртээмж, хангамж дээшилсэн байна. 3.Нийгмийн даатгалын сангийн бие даасан, зохистой удирдлагын тогтолцоог хөгжүүлнэ.

 

3.Нийгмийн хамгааллын тогтолцоо сайжирч, иргэдийн амьжиргаа эрс сайжирсан байна.

 

4.Нийгмийн түншлэлийг бүх шатанд хөгжүүлнэ. 4.Нийгмийн түншлэл хөгжүүлэх замаар хамтын гэрээ, хэлэлцээрийн үр өгөөжийг бодитойгоор дээшлүүлсэн байна. 4.Бүтээмжтэй, зохистой ажлын байрыг нэмэгдүүлнэ.

 

4.Нийгмийн түншлэлийн механизм бүх шатанд хөгжсөн байна.

 

4.Нийгмийн түншлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ.

 

4.Нийгмийн түншлэл олон улсын жишигт хүрч хөгжсөн байна.

 

Хөгжлийн зорилт-2. Баталгаатай, эрүүл, аюулгүй орчныг ажлын байр бүрт хангуулна.

Богино хугацаанд

(2017-2021):

Хүрэх үр дүн: Дунд хугацаанд: (2022-2025): Хүрэх үр дүн:

 

Урт хугацаанд: (2026-2030): Хүрэх үр дүн:
1.ОУХБ-ын “Хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцид нэгдэн орох, хөдөлмөрийн хяналтын талаарх олон улсын суурь зарчмыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн хяналтын байгууллагыг өөрчлөн сайжруулж, ҮЭ-ийн олон нийтийн хяналтын бүтцийг чадавхжуулна. 1.Олон Улсын хөдөлмөрийн суурь хэм хэмжээнд нийцсэн хөдөлмөрийн хяналтын үндэсний тогтолцоотой болсон, ҮЭ-ийн олон нийтийн хяналтын чадавх бэхэжсэн байна.

 

1.ҮЭ-ийн олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг чадавхжуулж, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хосолсон хяналтыг хэрэгжүүлнэ.

 

1.Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн биелэлтэд тавих хосолсон хяналтын тогтолцоо бүрдэж, МҮЭ-ийн олон нийтийн хяналтын бүтэц чадавхжсан байна.

 

1.ҮЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, ажилтнуудын хөдөлмөрийн хяналтын талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх мэргэшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

1.МҮЭ-ийн олон нийтийн хяналтын бүтэц чадавхжсан байна.

 

2.Иргэд, хөдөлмөрчдөд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, ҮЭ-ийн гишүүдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх үйлчилгээг өргөжүүлж, эрх зүйн хамгааллын төвүүдийг бэхжүүлнэ. 2.Ажилтан, ажил олгогчийн хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаарх ойлголт, мэдлэг дээшилж, хөдөлмөрийн хуулийн зөрчил гарахаас сэргийлэх, баталгаатай, эрүүл, аюулгүй ажлын байрны нөхцөлийг ажлын байранд бий болгох нийгмийн зөвшлийн талуудын хамтын ажиллагаа бэхэжсэн байна. 2.Хууль зүйн хамгааллын төвүүдийг бэхжүүлж, ҮЭ-ийн гишүүдийн эрх зүйн хамгааллын сан байгуулна.

 

2.Хууль зүйн зөвлөгөө өгөх төвүүдийн үйл ажиллагаа өргөжиж, ҮЭ-ийн гишүүдийн эрх зүйн хамгааллын сан байгуулагдсан байна.

 

2.ХАБЭА-н талаарх ажлын байрны нөхцөлийн үнэлгээ, хэмжилт, судалгаа хийж дүгнэлт гаргаж байх лаборатори байгуулж, материаллаг баазыг бүрдүүлнэ.

 

2.ҮЭ-ийн нийгмийн даатгалын байцаагчдын ажиллах эрх зүйн орчин бүрдэж, тэдгээрийн мэдлэг боловсрол дээшилж, ур чадвартай боловсон хүчин бэлтгэгдсэн байна.

 

3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, даатгалын тогтолцоог шинэчлэх чиглэлээр нийгмийн зөвшлийн талуудтай хамтран ажиллана. 3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртсөн хүмүүсийн тоо эрс буурч, хөдөлмөрлөх нөхцөл сайжирсан байна.

 

3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ажил олгогч, даатгалын тогтолцооны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн зөвшлийн талуудын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд манлайлан ажиллана.

 

3. .Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ажил олгогчийн оролцоо нэмэгдэж, даатгалын тогтолцоо баталгаажсан байна.

 

3.Аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд нийгмийн даатгалын гомдлыг хэлэлцэх орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг өргөжүүлж, сумын хэмжээнд орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллуулахад нөлөөлж, үйлдвэрчний эвлэлийн оролцоог нэмэгдүүлнэ. 3.ÕÀБÝÀ-í òàëààðх аæëûí áàéðíû íºõöºëèéí ¿íýëãýý, õýìæèëò, судалгаа õèéж дүгнэлт гаргах эрх бүхий лаборатори байгуулагдсан байна.

 

4.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг үндэсний онцлог, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгоход идэвхтэй оролцож, ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчдийн саналыг тусгуулж ажиллана. 4.Хөдөлмөрийн харилцааны болон нийгмийн хамгааллын хууль тогтоомж, эрх зүйн актууд ажилчдын эрх ашигт илүү нийцтэй болсон байна.

 

4.Хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх иргэний танхимыг МҮЭ, орон нутгийн ҮЭ-ийн холбоодын дэргэд байгуулна.

 

4.МҮЭ, орон нутгийн ҮЭ-ийн холбоодын дэргэд хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх иргэний танхимууд байгуулагдсан байна.

 

4.Нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихад ҮЭ-ийн оролцоог нэмэгдүүлж, ҮЭ-ийн орон тооны бус нийгмийн даатгалын байцаагч нарыг бэлтгэн, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана. 4.ХАБЭА-н стандарт, эрх зүйн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, нийтлэг зарчим, үндэсний онцлогт нийцүүлэн боловсронгуй болгоход нөлөөлж ажилласнаар, ажилчдын эрх ашигт илүү нийцтэй болсон байна.
5.ОУХБ-ын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцид нэгдэн орох, хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын талаарх олон улсын суурь зарчмыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн хяналтын байгууллагыг өөрчлөн сайжруулах, ҮЭ-ийн олон нийтийн хяналтын бүтцийг чадавхжуулна. 5.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагсдын эрхийг хамгаалахад чиглэсэн хууль сахиулах, хэрэгжүүлэхэд Олон улсын хэм хэмжээ, арга хэрэгслийг ашиглах нөхцөл бүрдсэн байна.

 

   

Хөгжлийн зорилт – 3. Хөдөлмөрчдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж, ҮЭ-ийн хөдөлгөөнийг бэхжүүлнэ.

Богино хугацаанд

(2017-2021):

Хүрэх үр дүн: Дунд хугацаанд: (2022-2025): Хүрэх үр дүн:

 

Урт хугацаанд: (2026-2030): Хүрэх үр дүн:
1.МҮЭ-ийн холбооны гишүүнчлэлийг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлсэн байна. 1.Жил бүр МҮЭ-ийн гишүүдийн тоог 5-аас доошгүй хувиар нэмэгдүүлж 2021 онд гишүүнчлэлийн зэрэг 33.5 хувьд хүрсэн байна. 1.МҮЭ-ийн холбооны гишүүнчлэлийг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлсэн байна. 1.Жил бүр МҮЭ-ийн гишүүнчлэлийг 5-аас доошгүй хувиар нэмэгдүүлж, 2025 онд гишүүнчлэлийн зэрэг 40,7 хувьд хүрсэн байна. 1.МҮЭ-ийн холбооны гишүүнчлэлийг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэгчдийн 50-иас доошгүй хувийг нэгтгэсэн байна. 1.Жил бүр МҮЭ-ийн гишүүнчлэлийг 5-аас доошгүй хувиар нэмэгдүүлж 2030 онд гишүүнчлэлийн зэрэг 52 хувьд хүрсэн байна.
2.Төрийн жинхэнэ албанд ажиллагчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах үйл ажиллагаа өргөжсөн байна. 2.ҮЭ-ийн гишүүнчлэлгүй аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж МҮЭ-ийн хороодын тоог жил бүр 5-аас доошгүй хувиар нэмэгдүүлсэн байна. 2.Албан бус эдийн засаг, хувийн хэвшил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулсан байна. 2.ҮЭ-ийн гишүүнчлэлгүй аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудын эвлэлдэн нэгдэх эрх хангагдаж МҮЭ-ийн хороодын тоон өсөлт жил бүр 10 хувиар  хадгалагдсан байна. 2.Хилийн чанадад ажиллаж байгаа иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх хангагдсан байна.

 

2.ҮЭ-ийн гишүүнчлэлгүй аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудын эвлэлдэн нэгдэх эрх хангагдаж МҮЭ-ийн хороодын тоон өсөлт жил бүр 5 хувиар хадгалагдсан байна.
3.МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны хяналтын тогтолцоо сайжирсан байна. 3.МҮЭ-ийн холбоо хувийн хэвшил дэх хөдөлмөр эрхлэгчдийг төлөөлөх чадавх дээшилж, жил бүр хувийн хэвшил дэх гишүүнчлэлийн өсөлт 10 хувьд хүрсэн байна. 3.ҮЭ-ийн гишүүн байхын давуу тал нэмэгдэж гишүүддээ үзүүлэх үйлчилгээг өргөжүүлсэн байна. 3.МҮЭ-ийн холбооны хувийн хэвшил дэх хөдөлмөр эрхлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, албан бус эдийн засагт хөдөлмөр эрхлэгчдийг төлөөлөх чадавх дээшилж, жил бүр хувийн хэвшил дэх гишүүнчлэлийн өсөлт 7 хувьд хүрсэн байна. 3.ҮЭ-ийн гишүүн бүр цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны баталгааны давуу талыг бүрэн эдэлдэг болсон байна.

.

 

3.Гишүүдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл олширч, хүртээмж өргөжсөн байна.

 

4.Хувийн хэвшил, албан бус эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалттай үндэстэн дамнасан корпорациудад үйлдвэрчний эвлэл байгуулах замаар гишүүнчлэлийн эгнээг нэмэгдүүлнэ. 4.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, албан бус эдийн засагт хөдөлмөр эрхлэгчдийн ҮЭ-ийн гишүүнчлэлийг жил бүр 7-оос доошгүй хувиар нэмэгдүүлсэн байна.

 

4.Хувийн хэвшилд ҮЭ-ийн гишүүнчлэлийг нэмэгдүүлнэ.

 

4.ҮЭ-ийн сонгуульт ажилтнуудын сахилга, хариуцлага дээшилж, хяналтын тогтолцоо боловсронгуй болсон байна.

 

4.Хувийн хэвшил, албан бус эдийн засагт МҮЭ-ийн холбооны төлөөлөх чадвар дээшилсэн байна 4.Хувийн хэвшил, албан бус эдийн засагт МҮЭ-ийн холбооны төлөөлөх чадвар дээшилсэн байна.

 

5.Нийт суманд сумын ҮЭ-ийн холбоодыг байгуулж үйл ажиллагааг эрчимжүүлнэ. 5.Гадаадад ажиллаж буй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах байнгын ажиллагаатай ҮЭ-ийг Монголчууд олноор ажилладаг орнуудад байгуулсан байна.      
6.Эвлэлдэн нэгдэх эрхийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг зохих хуулиудад тусгасан байна.      
7.Цагаач ажилчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж эрх ашгийг хамгаалах талаар ОУҮЭХ, Монгол ажилчид ихээр ажилладаг улс орны ЭСЯ, ҮЭ-үүдтэй хамтран ажиллана.      

 

Хөгжлийн зорилт -4. ҮЭ-ийн байгууллагын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлнэ.

Богино хугацаанд

(2017-2021):

Хүрэх үр дүн: Дунд хугацаанд: (2022-2025): Хүрэх үр дүн:

 

Урт хугацаанд: (2026-2030): Хүрэх үр дүн:
1.ҮЭ-ийн хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгоно. 1.МҮЭ-ийн зорилго, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвартай, ажилдаа дур сонирхолтой мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлж ажиллана. 1.ҮЭ-ийн бүх шатны удирдлагыг сонгон шалгаруулах тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгоно.

 

1.ҮЭ-ийн удирдлагын тогтолцоог сайжруулж,хүний нөөцийн урамшууллын оновчтой бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 1.МҮЭ-ийн холбооны дэргэдэх сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн материаллаг баазыг бэхжүүлнэ.

 

1.Тогтвортой хөгжлийн зорилт, Зохистой хөдөлмөрийн зорилтод хүрэхэд МҮЭ-үүдээс бодитой хувь нэмэр оруулсан байна.
2.Гишүүд, хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөө тэмцэж чадах ёс зүйтэй мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэнэ. 2.МҮЭ-ийн судалгаа, мэдээллийн чанар, хүртээмж сайжирч, орчин үеийн техник, программ хангамжийг нэвтрүүлсэн байна. 2.Гишүүд, хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэж чадах мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй мэргэшсэн ажилтнуудын эгнээг өргөжүүлнэ. 2.МҮЭ-ийн судалгааны чанар, хүртээмж сайжирч, мэдээллийн цахим архив нэвтрүүлсэн байна. 2.ҮЭ-ийн мэргэшсэн судлаачдыг бэлтгэнэ.

 

2.МҮЭ-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц боловсронгуй болж, үйл ажиллагааны чанар, хүртээмж сайжирсан байна.
3.ҮЭ-ийн ажилтан, сонгуультнуудын нийгмийн асуудлыг дэс дараатай шийдвэрлэнэ. 3.ҮЭ-ийн байгууллагын соёл дээшилж, ёс зүйн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлсэн байна. 3.ҮЭ-ийн ажилтан, сонгуультнуудын нийгмийн хамгааллыг сайжруулж тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. 3.ҮЭ-ийн байгууллагын соёл дээшилж, ёс зүй, сахилга хариуцлага дээшилнэ.

 

3.Хөдөлмөр, нийгмийн харилцааны чиглэлийн 5 бүс нутагтсалбартай судалгаа, үр дүнд суурилсан салбар дээд сургууль, сургалт, судалгааны төвтэй болно. 3.ҮЭ-ийн мэргэшсэн, чадварлаг боловсон хүчний нөөц нэмэгдсэн байна.

 

4.ҮЭ-дтогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

4.МҮЭ-ийн ажилтан, сонгуультны нэмэгдэл, урамшуулал, нийгмийн хамгааллын журам шинэчлэгдэнэ. 4.ҮЭ-ийн хүний нөөцийг мэргэшүүлэн бэлтгэх, эрдэм шинжилгээ судалгааны өндөр чадавхтай Их сургуультай болно. 4.ҮЭ-ийн хүний нөөцийг бэлтгэх, судалгаанд суурилсан Их сургуультай болсон байна.

 

4.Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал, ҮЭ-ийн асуудлаар олон улсын болон үндэсний түвшинд бэлтгэгдсэн мэргэшсэн ажилтнуудтай болно. 4.Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ өргөжсөн байна.

            Хөгжлийн зорилт -5. Санхүүгийн хүчин чадлаа нэмэгдүүлж, хуваарилалтыг оновчтой болгоно.

Богино хугацаанд

(2017-2021):

Хүрэх үр дүн: Дунд хугацаанд: (2022-2025): Хүрэх үр дүн:

 

Урт хугацаанд:

(2026-2030):

Хүрэх үр дүн:
1.МҮЭ-ийн холбооны санхүүгийн чадавхийг сайжруулж, нэмэлт эх үүсвэрийг бий болгосон байна.

           

1.Орон нутгийн ҮЭ-ийн холбоод болон МҮЭ-ийн холбооны санхүүгийн нэмэлт орлогын эх үүсвэрийг бий болгох, гишүүдэд үзүүлэх үйлчилгээг дээшлүүлэх зорилгоор дөрвөн бүсэд тус бүр нэг амралт, сувиллын газар нээж жил бүр 50 мянгаас доошгүй ор хоног гишүүд, хөдөлмөрчдөд үйлчилгээ үзүүлдэг болсон байна. 1.МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын түвшинд санхүүгийн нэгдсэн програмыг нэвтрүүлнэ.

 

1.Жил бүр нэг амралт сувиллын газар нээж ажиллуулах, гэрээт амралт сувиллын газрыг өргөжүүлж, гишүүд хөдөлмөрчдөд 100 мянгаас доошгүй ор хоног хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлнэ.

 

 

1.Гишүүдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл олширч, чанар хүртээмж дээшилсэн байна.

 

1.МҮЭ-ийн гишүүнчлэлийн хөнгөлөлтийн картанд нийт гишүүдийг хамруулж, гишүүд өрхийн хэрэглээнийхээ 90-ээс доошгүй хувийг хөнгөлөлтийн картаар худалдан авах боломжийг бүрдүүлсэн байна.

 

2.Гишүүдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг олшруулж, чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

 

2.МҮЭ-ийн холбооны хөрөнгийн өгөөж 10 хувиар дээшилж, нийт хөрөнгийн өгөөжийн 5 хувиар гишүүдээ чадваржуулах, 5-аас доошгүй хувийг гишүүнчлэл нэмэгдүүлэх, 5-аас доошгүй хувиар Боловсрол санг бүрдүүлж, хуваарилалтыг оновчтой шийдвэрлэсэн байна. 2.МҮЭ-ийн холбооны санхүүгийн нэмэлт орлогын эх үүсвэрүүдийн тоог олшруулж хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлж, чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

 

2.Хөнгөлөлтийн картыг гишүүдийн 70-аас доошгүй хувьд нэвтрүүлж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ 50-иас доошгүй хувийг ҮЭ-ийн гишүүдийн хөнгөлөлтийн картаар хийдэг болсон байна.

 

2.МҮЭ-ийн хөрөнгийн өгөөж, орлого, татварын бүрдүүлэлт нэмэгдсэн байна.

 

2.МҮЭ-ийн холбоо жил бүр нэг амралт сувиллын бодлогыг хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд амралт сувиллын сүлжээг бий болгожгишүүд, хөдөлмөрчдөд 200 мянгаас доошгүй ор хоногийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн байна.
3.МҮЭ-ийн холбооны хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлж, хуваарилалтыг оновчтой болгосон байна. 3.Орон нутгийн ҮЭ-ийн холбоодын ажлын байрыг сайжруулж, санхүүгийн хүчин чадлыг дээшлүүлсэн байна. 3.Гишүүдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг олшруулж чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

 

3.ҮЭ-ийн гишүүнчлэлийн татварыг аливаа хөндлөнгийн этгээдээс хамааралгүйгээр бүрдүүлэх боломжийг бүрдүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна. 3.МҮЭ-ийн гишүүн байгууллагуудын санхүүгийн хүчин чадал дээшилсэн байна.

 

3.Санхүүгийн хүчин чадал дээшилж, МҮЭ-ийн холбооны бүх түвшинд гишүүддээ бүрэн ил тод, нээлттэй байгууллага болсон байна.

 

4.Гишүүн байгууллагуудын материаллаг бааз, санхүүгийн чадавхийг дээшлүүлсэн байна.

 

4.Гишүүдэд үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх, гишүүдийн худалдан авах чадавхийг дээшлүүлэх зорилгоор гишүүнчлэлийн хөнгөлөлтийн картыг хэрэглээнд нэвтрүүлж 2021 онд нийт гишүүдийн 50-иас доошгүй хувийг хамруулж, гишүүд өргөн хэрэглээний 30-аас доошгүй хувийг хөнгөлөлттэй үнээр авдаг болсон байна. 4.Гишүүдийн ҮЭ-ийн татвар бүрдүүлэлтийг оновчтой болгож МҮЭ-ийн холбооны санхүүгийн ил тод байдлыг сайжруулна.

 

4.МҮЭ-ийн холбооны хэмжээнд даатгалын үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглээний даатгал, тэтгэврийн нэмэлт даатгал зэрэг үйлчилгээнд гишүүдийг хамруулдаг болсон байна.

 

 

4.МҮЭ-ийн холбоо санхүү, татвар бүрдүүлэлтийн хувьд нийгмийн түншлэгч талуудаас хамааралгүй болсон байна.

 

4.МҮЭ-ийн холбоо гишүүддээ даатгалын үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэдэг болсон байна.

 

5.МҮЭ-ийн холбооны түвшинд бүх төрлийн мэдээлэл солилцох системийг боловсронгуй болгож гишүүдэд хүргэх мэдээллийн эх сурвалжийн тоог олшруулж, чанар хүртээмжийг дээшлүүлсэн байна. 5.МҮЭ-ийн холбоонд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг хуулийн дагуу тайлагнах шилэн дансыг бий болгож, ҮЭ-ийн гишүүд мэдээллийг авдаг болсон байна.

 

5.Гишүүн ҮЭ-ийн холбоодын материаллаг бааз, санхүүгийн чадавхийг дээшлүүлсэн байна.

 

5.Гишүүн байгууллагуудын төвшинд санхүүгийн нэгдсэн програмыг нэвтрүүлж хэрэгжүүлсэн байна. 5.МҮЭ-ийн холбоо, гишүүдийн мэдээллийн урсгал жигдэрч,  ил тод байдал сайжирсан байна.

 

5.ҮЭ-ийн харьяа газрууд орон нутаг, гадаад дотоодод хамтран ажилладаг байгууллагуудтай үйлчилгээнийхээ сүлжээг өргөжүүлсэн байна.

 

6.МҮЭХ-ны хөрөнгийн өгөөж 20 хувиар дээшилж, Эв санааны нэгдлийн болон бусад сангуудад төвлөрүүлэх хөрөнгийг МҮЭХ-ны  төсвийн 10 хувьд хүргэж, МҮЭХ-ны төсвийн орлогын 20-иос доошгүй хувь нь гадаад дотоодын төсөл хөтөлбөрөөс санхүүждэг болсон байна.