МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооноос салбарын Хяналтын хороо, зөвлөлийн дарга нартай уулзалт хийлээ


Энэ сарын 21-нд МҮЭ-ийн холбооны Хяналтын хороо салбар, зөвлөлийн хяналтын хорооны дарга нартай уулзаж мэдээлэл хийж чиглэл зөвлөгөө өглөө.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Хяналтын хороо 2019 оныг ”Хяналт шалгалтын жил” болгосонтой холбоотой бүх шатанд хяналтын үйл ажиллагааг идэвхжүүлж, уялдаа холбоог сайжруулах, мэдээ мэдээллээр хангах, ажлын тайлан мэдээг ирүүлж байх цаашилбал МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дүрмийн хүрээнд санхүүтэй холбоотой зарим асуудлыг хамтран шалгах, гишүүдээс ирүүлж байгаа санал, хүсэлт, МҮЭ-ийн их хурал дээр гарсан санал шүүмжлэлийг бүх шатанд хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналтын бүх байгууллагууд анхаарч,хэрэгжилтийг хангахад нь хяналт тавих, МҮЭ-ийн холбоо, аймаг, нийслэл, салбарын холбоодоос гарч байгаа шийдвэрүүд түүний хэрэгжилт ,үр дүн ямар байгаад хяналт тавих , дүрмийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж, шалгалтаар мөнгө санхүүтэй холбоотой зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцон гарсан хохирлыг нь өөрөөр нь нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг зөвлөлөө.
Түүнчлэн МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны саналыг үндэслэн МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаас баталсан аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын гишүүдийн тоо, нэр чилсэн бүртгэл, татвар төлөлтөд хийх үзлэгт тухайн аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын хяналтын хороо, зөвлөлүүд хамтран оролцож, гишүүн байгууллагуудын татварыг өрийг барагдуулахад анхаарч, татвараа төлөөгүй гишүүн байгууллагуудад ямар шалтгаан байгаад хяналтын хороод нь дүгнэлт гаргаж нэгдүгээр улиралд багтаан ирүүлэх үүрэг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *