МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналтнууд тодорлоо



МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналтнууд тодорлоо Өнөөдөр буюу /2019.02.01/-нд МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналтнууд тодорлоо. МҮЭ-ийн холбооноос жил бүрийн билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан иргэд хөдөлмөрчдийн амьдралын сайн сайхны төлөө өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж ҮЭ-ийн сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон түмний талархал хүлээсэн хүмүүст МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналыг гардуулдаг билээ. Иймд жил бүр Хөдөлмөрийн хүний төлөө шагналтнуудыг МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталдаг юм. Ийнхүү XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн өмнөхөн иргэд хөдөлмөрчдийн амьдралын сайн сайхны төлөө ҮЭ-ийн сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон түмний талархал хүлээсэн Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн багш, ҮЭ-ийн хорооны дарга Жамсрангийн Амгалан, Ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбооны даргын зөвлөлийн гишүүн Жамъяндагвын Баасанханд, Монконкорд хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Сэнгээгийн Виктор, МҮЭ-ийн холбооны жижүүр Цэдэнгийн Гомбосүрэн, Дархан-Уул аймгийн Дархан Сэлэнгийн ЦТС ХК-ийн гүйцэтгэх захирал Самдангийн Нэргүй, Төв аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Гомбын Пагамдулам, “Гурван гал” эмнэлгийн зөвлөх эмч, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч Бүрэнтөгсийн Үйлст, УБТЗ-ын Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэрийн ҮЭ-ийн хорооны дарга Жумдааны Цэрэнчимэд, Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Лувсанбалжирын Шар, Дорноговь аймгийн Засаг дарга Төмөртогоогийн Энхтүвшин нарыг МҮЭ-ийн холбооны цалин цагаан мөнгөн тэмдэг “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналаар шагнуулж МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЕНБД Г.Адъяа нар гардууллаа .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *