ХЭҮК-той хамтрах ажлаа тодорхой болгов


МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржтой өчигдөр /01.29/ уулзан хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгуулах хүрээнд 2019 онд хамтарч ажиллах үйл ажиллагааны чиглэлүүдээ тодорхойллоо. 
Хоёр байгууллага “Хөдөлмөрлөх эрх” сэдэвт бүсийн сургалтыг үргэлжлүүлэх, Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэж байгаа компаниудад “Таван толгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийсэнтэй холбогдуулан 2019 оны 04 дүгээр сард үзлэг шалгалт хийхэд хамтрах, МҮЭ-ийн холбооноос зохион байгуулах Хөдөлмөрлөх эрхийн үндэсний чуулга уулзалтад оролцох, Хөдөлмөрийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд ажлын байрны дарамтын талаар хууль эрх зүйн зохицуулалтыг тусгахад хамтарч ажиллахаар болжээ.#Хүнийэрх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *