УСУГ-ын ҮЭ-ийн Нэгдсэн хороо 2018 оны тайлангийн хурлаа хийлээ


Өнөөдөр буюу /2019.01.25/-нд Ус сувгийн удирдах газрын ҮЭ-ийн нэгдсэн хорооны 2018 оны тайлангийн хурал УСУГ-ийн Соёлын танхимд болж 350 гаруй төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбооны дарга С.Жаргалсайхан, УСУГ-ын ҮЭ-ийн Нэгдсэн хорооны дарга Д.Энхбаясгалан нар нээлтийн үг хэлж хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Түүнчлэн Ус Сувгийн Удирдах газрын захиргаа ҮЭ-ийн Нэгдсэн хорооноос 2017-2018 онд хэрэгжүүлсэн хамтын гэрээний биелэлт сэдвээр Захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Я.Эрдэнэтуяа танилцуулав. Харин УСУГ-ын ҮЭ-ийн Нэгдсэн хорооны дарга Д.Энхбаясгалан “УСУГ-ын ҮЭ-ийн Нэгдсэн хорооны 2018 онд хийсэн ажлын тайлан”, “2019-2020 оны хамтын гэрээний төсөл”, “ҮЭ-ийн Нэгдсэн хорооны 2019 онд дэвшүүлж буй зорилтууд” гэсэн сэдвээр тайлангаа тавьж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. 
Мөн энэ үеэр ҮЭ-ийн ажилд идэвх, зүтгэл санаачлагатай ажилласан нэр бүхий 15 ажилтанд Монголд үйлдвэрчний эвлэлийн холбооны 100-н жилийн ойн тэмдгээр энгэрээ мялаалгав. Түүнчлэн ҮЭ-ийн нэгдсэн хорооны ажилд идэвх, санаачлагатай ажилласан 32 хүнд Монголын уламжлалт цагаан сарын баярын тавгийн идээгээр шагналаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *