МҮЭ-ийн холбооны хяналтын хорооны хурал боллоо


Энэ сарын 18-нд МҮЭ-ийн холбооны Хяналтын хороо хурал болж дараах асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал Монголд ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой, “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэх эв санааны хандив түүний зарцуулалт, гадаад, дотоод томилолт үр дүн, МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн болон Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаас гарсан тогтоол шийдвэр, МҮЭ-ийн холбооны төв байр, Хөдөлмөрийн ордны өрөөнүүдийн ашиглалт, түрээсийн төлөлт, өр авлага зэрэгт хийсэн шалгалтуудын дүнг хэлэлцэн шийдвэр гаргасан байна. Мөн МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооноос 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталж, 2019 оны Хяналтын хорооны төсвийн төслийн мэдэгдлийг хэлэлцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *