“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргаар Б.Төгсбаяр сонгогдлоо


“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн ээлжит XII бага хурал өнөөдөр /2019.01.17/ болж, 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны 2018 оны тайлан, илтгэл, ХШЗ-ийн тайлан, ҮЭ-ийн Холбооны хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэн хойшлуулж Уг хурлаар ҮЭ-ийн холбооны даргын сонгууль, ХШЗ-ийн сонгууль, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгон батлах зэрэг зохион байгуулалтын асуудал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, ҮЭ-ийн Хянан шалгах зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцэн батласан юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн ээлжит XII бага хурлын гол асуудал болох ҮЭ-ийн холбооны даргын сонгуульд 4 хүн нэр дэвшсэнээс Баяжуулах үйлдвэрийн ҮЭ-ийн хорооны дарга, холбооны дэд дарга Б.Төгсбаяр 97 санал, Авто тээврийн байгууллагын жолооч Ш.Батбаяр 15 санал , Тээвэр ложисткийн албаны ХАБЭА-н инженер П.Нарангэрэл 79 санал , Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах үйлдвэрийн засварчин Ж.Мөнгөншагай 9 санал авч 50 хувьдаа хүрээгүй учир их санал авсан хоёр нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулснаар 106 хүний санал буюу 54.1 хувийн саналаар Б.Төгсбаяр тус холбооны даргаар сонгогдлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *