Албан бус салбарт хөдөлмөр эрхлэгч ҮЭ-ийн гишүүдэд сургалт өгч байна

Өнөөдөр буюу нэг сарын 3-нд МҮЭ-ийн холбоо, Европын холбооны дэмжлэгтэйгээр ОУХБ-тай хамтран Барилагчдын ҮЭ-ийн холбооны анхан шатны нэгж болох Байшин кранчдын нэгдсэн ҮЭ-ийн хорооны гишүүдэд Албан бус хөдөлмөр эрхлэгч ҮЭ-ийн гишүүд, сонгуультнуудад зориулсан “Хөдөлмөрлөх эрх, суурь зарчмууд” сэдэвт сургалтыг өгч байна. Сургалтад ҮЭ-ийн 30 гаруй гишүүд төлөөлөгч хамрагдаж байгаа юм. Сургалтын эхэнд МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа Монголын Барилгачдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Батцогт, Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын суурин төлөөлөгч П.Болормаа нар сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсч нээлтийн үг хэллээ.
Энэхүү сургалтын зорилго нь Албан бус салбарт ажиллагчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, Албан бус салбарт хөдөлмөрлөх эрх, суурь зарчмын хэрэгжилтийг сайжруулахад МҮЭ-ийн холбооноос ойрын хугацаанд явуулах үйл ажиллагааны чиглэлийн төсөлд санал өгөх зэрэг ажээ.

Энэ үеэр “МҮЭ-ийн холбооны өнөөгийн үйл ажиллагаа, албан бус салбарт ажиллагчдын талаар явуулж буй үйл ажиллагаа, зорилт” сэдвээр МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, түүний ач холбогдол” НДЕГ-ын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж, “Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, хөдөлмөрийн болон түрээсийн гэрээнүүд, түүний ялгаа” МҮЭ-ийн холбооны ХХХБГ-ын мэргэжилтэн М.Саранцацрал, “Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг анхаарах асуудал” МХЕГ-ын ХНХТХХ-ын Хөдөлмөрийн хяналт улсын ахлах байцаагч С.Баяраа, “Үл хөдлөх хөрөнгийн зээл хэрхэн авах тухай” БХБЯ-ны БТГ-ын мэргэжилтэн Э.Батболд нар тус тус мэдээлэл өгч гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *