МҮЭ-ийн холбооны Хөдөлмөрийн судлаачдыг мэргэшүүлэх сургалт боллоо


Өнөөдөр буюу 2018.12.18-нд МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газар, “Хөдөлмөр” сургалт, судалгааны төв хамтран хөдөлмөрийн судлаачдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад МҮЭ-ийн холбоо болон түүний харъяа байгууллага, салбарын ҮЭ-ийн холбоо, зарим аймгийн ҮЭ-ийн холбооны хөдөлмөрийн судалгааны чиглэлээр бэлтгэгдэж байгаа ажилтнууд хамрагдлаа.
Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа “Цалин хөлс нэмэгдүүлэх, үнэ тогтворжуулах чиглэлээр МҮЭ-ийн холбооноос явуулж буй үйл ажиллагаа, зорилт”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн Д.Мөнхтогтох “Төрөөс цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого”, Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул “Үнийн статистикийн хэрэглээ, ач холбогдол”, ҮСХ-ны Э.Гантуяа “Хөдөлмөрийн чиглэлийн болон бусад судалгаанууд явуулах аргачлал” зэрэг сэдвээр тус тус мэдээлэл хийж оролцогчдын сонирхсон асуултад хариулав.
Үргэлжлүүлэн ҮСХ-ны мэргэжилтэн н.Оюунсүрэн “Цалин хөлсний чиглэлээр судалгаа явуулах арга зам, аргачлал”, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Г.Баярмаа “БНСУ-ын Цалин хөлсний чиглэлээр судалгаа явуулах арга зам, аргачлал” сэдвээр маш сонирхолтой арга туршлага хуваалцав. Харин сургалтын төгсгөлд МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн ХНХБТГ-ын дарга М.Нямдаваа, “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн захирал М.Ганаа нар МҮЭ-ээс ирэх 2019 онд явуулах судалгааны чиглэл, загварын талаар танилцуулав. Түүнчлэн ирэх жил ҮЭ-ээс явуулах судалгааны маягтын загварыг сайжруулах чиглэлээр сургалтад оролцогчдыг бүлгээр ажиллуулан санал авав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *