МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДЛАА


Боловсролын салбарын ажилтнууд энэ оны 9 дүгээр сард ажил хаялт зохион байгуулж улмаар цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээр болон боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын хэлэлцээрийн дагуу тохиролцоонд хүрсэн билээ. Гэвч санхүүжилт хариуцсан ажилтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж бүх аймаг, шинжлэх ухааны байгууллагуудад цалин нэмэгдүүлэх асуудал шийдэгдэхгүй байсаар шинэ онтой золгох гэж байна.
МҮЭХ-ноос энэ асуудлаар Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, асуудал хариуцсан удирдлагуудад удаа дараа хандсан боловч хариуцах байгууллага, эзэнгүй орхигдуулж байгаа тул асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, зохих арга хэмжээг авахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсэж албан бичиг илгээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *