ӨМӨЗО-ны Ажилчдын Ерөнхий эвлэлийн төлөөлөгчид айлчилж байна


ӨМӨЗО-ны Ажилчдын Ерөнхий эвлэлийн төлөөлөгчид МҮЭ-ийн холбоонд энэ сарын 3-7-ны өдрүүдэд айлчилж байна. Энэ хүрээнд өнөөдөр МҮЭ-ийн холбооны удирдлагууд Өвөр Монголын өөртөө засах орны Ажилчдын Ерөнхий эвлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮЭ-ийн холбоог төлөөлж Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Амарсанаа, Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны дарга М.Батцоож, Дархан-Уул, аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Нацагдорж, дэд дарга Х.Батжаргал, ӨМӨЗО-ны АЕЭ-ийг төлөөлж дэд зохион байгуулагч Омог, Ухуулах хэлтсийн дэд дарга Нарас, Хуулийн ажлын хэлтсийн дарга Ву Яан Лиг, Ордос хотын ажилчдын ерөнхий эвлэлийн дэд байцаан судлаач Ли Чианг нар байлцлаа.
Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хоёр орны хамтын ажиллагаа жил ирэх тусам улам илүү нягт уялдаа холбоотой болж буйг онцлон тэмдэглээд МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, хил залгаа аймаг, орон нутаг, холбогдох салбарын ҮЭ-ийн холбоодын цаашдын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулах чиглэлээр санал солилцов. Харин ӨМӨЗО-ны Ажилчдын Ерөнхий эвлэлийн АЕЗ-ийн дэд зохион байгуулагч Омог хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсч найрсаг хүлээн авч буйд талархал илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *