Суурь найман конвенцийн талаарх мэдээлэл солилцлоо


Олон улсын Хөдөлмөрийн байгууллага нийтдээ 189 конвенц батлан гаргаснаас Монгол улс 20-д нь нэгдэн орсон байна. Эдгээрээс эвлэлдэн нэгдэх болон хамтын гэрээ, хэлэлцээр хийх эрх, албадан хөдөлмөрийн тухай, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, ажил мэргэжлээр ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг суурь найман конвенци ҮЭ-ийн үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг юм.
Дээрх найман конвенцуудын амьдрал дээрх хэрэгжилт, нэр томъёо, агуулгын талаар нэгдсэн ойлголттой болгох зорилгоор Олон улсын Аж үйлдвэрийн ҮЭ-ийн холбоо /Industriall/-ны Төслийн зөвлөх Ён Хёо Вон өнөөдөр /11.30/сургалт хийлээ.
МҮЭ-ийн холбооны Ажлын алба, гишүүн байгууллагуудын ажилтнуудад суурь найман  конвенцийн хэрэгжилтийн талаарх олон улсын туршлага, мэдээллийг хүргэж, зарим тодорхойгүй нэршилд тайлбар өгөн, Эвлэлдэн нэгдэх болон хамтын гэрээ, хэлэлцээр хийх эрх буюу 87, 98 дугаар конвенцийн чиглэлээр ажлын төлөвлөгөө боловсруулснаар сургалт өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *