“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр” бодлогын баримт бичиг боловсруулах зөвлөлдөх уулзалт болж байна


Өнөөдөр буюу 2018.11.29-нд МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хороо, Жендэрийн үндэсний хороотой хамтран Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр бодлогын баримт бичгийг боловсруулах зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Зөвлөлдөх уулзалтад Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭ-ийн холбоо, МҮЭ-ийн холбооны салбарын холбоодын дарга нар, МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хувийн аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцож байна.
Энэхүү зөвлөлдөх уулзалтын гол зорилго нь ажлын байрыг жендэрийн мэдрэмжтэй болгоход чиглэсэн бодлогын баримт бичиг боловсруулах хэрэгцээ шаардлага, баримт бичгийн агуулгыг боловсруулах асуудлаар Жендэрийн үндэсний шинжээч нартай хамтран, жендэрийн тэгш байдлыг хангах төлөвлөгөөг хувийн хэвшлийн байгууллагад турших зэрэг асуудлаар зөвлөлдөх аж.
Уулзалтын эхэнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, жендэрийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд МҮЭ-ийн оролцоо, түншлэл хамтын ажиллагааны талаарх мэдээллийг МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Ц.Отгонтунгалаг өгөв.
Харин яг одоо Монгол улс дахь жендэрийн тэгш байдлыг хангах тогтолцоо, бодлого, эрх зүй, төлөвлөлтөд ашиглагдаж буй үндсэн ойлголт нэр томьёо, зэрэг сэдвээр Жендэрийн үндэсний шинжээч Т.Амгалан, Б.Онон нар мэдээлэл өгч байна. 
Үргэлжлүүлэн Хувийн хэвшлийн ажлын байранд жендэрийн тэгш байдлыг хангах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх удирдамжийн товч танилцуулгыг Жендэрийн үндэсний шинжээч Б.Онон хийх юм. Мөн дээрх асуудлаар бодлогын агуулга, удирдамжийн туршилт хийн оролцогчид бүлгээр ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *