Шинээр сонгогдсон хороодын дарга нарт сургалт өгч байна


МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сургалт, судалгааны төв нь шинээр сонгогдсон анхан шатны хороодын дарга, идэвхтэн, сонгуультнуудад зориулсан “ҮЭ-ийн мэдлэгийн үндэс” сэдэвт хоёр өдрийг сургалтаа 11 сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургалтад Тээвэр холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбоо, Хот байгуулалт, нийтийн аж ахуйн ҮЭ-ийн холбоо, Ажилтан, албан хаагчдын ажилтны ҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хороодын 40 орчим шинээр сонгогдсон дарга, идэвхтэн, сонгуультнууд хамрагдаж байгаа юм. ҮЭ-ийн шинээр сонгогдсон анхан шатны хорооны дарга, идэвхтэн, сонгуультнуудад зориулан явуулдаг “ҮЭ-ийн мэдлэгийн үндэс” сургалтаар “ҮЭ-ийн байгууллагын үүсэл хөгжил, МҮЭ-ийн холбооны дүрэм, стратеги, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа”, “Гишүүдийн эрх зүйн хамгааллыг сайжруулж, ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь”, “Хамтын гэрээний агуулга, түүнийг байгуулах үйл ажиллагаа”, “МҮЭ-ийн холбооны гадаад хамтын ажиллагаа, ОУ-ын гишүүнчлэл”, “ҮЭ-ийн хорооны хяналтын үйл ажиллагаа” зэрэг сэдвүүдээр лекц, мэдээлэл хийгдэв. Мөн сургалтын хоёр дахь өдөр оролцогчдыг “Говь” ХХК-ийн ҮЭ-ийн хорооны үйл ажиллагаатай танилцуулах дадлага ажил хийгдэх бөгөөд энэ нь анхан шатны хороод туршлага солилцох, мэдээлэл хуваалцах, холбоо харилцаа тогтоох, эргэн үйл ажиллагаараа холбогдох боломж болдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *