Сонгино амралтын 70 жилийн ой тохиож байна


МҮЭ-ийн холбооны харъяа “Сонгино” амралт, сувиллын газар үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн ойн хүндэтгэлийн үйл ажиллагааны эхэнд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, “Сонгино” амралт, сувиллын дарга асан түүхийн ухааны доктор Б.Балжинням, МҮЭ-ийн холбооны Ахмадын хорооны дарга, МҮЭ-ийн төв зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Сүхбаатар, Сонгино амралтын дарга асан Д.Догсомжав нар нээлтийн үг хэлж цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Ойн үйл ажиллагаа шагнал гардуулах ёслолоор үргэлжилж МҮЭ-ийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналаар Ж.Наранцэцэг, Г.Туваан, “ҮЭ-Хөдөлмөрийн алдар” шагналаар Чагдагдорж, Аюурзана, Эрдэнэчимэг, ҮЭ-ийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр М.Сэвжид, П.Батжаргал, Ахмадын гавъяаны шагналаар Д.Долгорсүрэн, Ц.Чимгээ, ХУД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт тэмдэгээр Ж.Жаргалсайхан, Г.Өөдөс, ХУД-ийн Засаг даргын жуух бичгээр Т.Мөнхцэцэг, ХУД-ийн Өргөмжлөлөөр Г.Батжаргал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын Захирагчийн Жуух бичгээр Алзахгүй, Наранхүү, П.Түвшинжаргал, Д.Цэцэг, Ц.Должинбуу, Амралт сувиллын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Г.Должинсүрэн, А.Энхтуяа нарын шагнан урамшууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *