ОУ-ын ҮЭ-ийн Холбооны Ази Номхон Далайн Байгууллагын эв санааны нэгдлийн илгээлт

Ази, Номхон далайн бүс нутгийн 34 орны 60 гаруй сая гишүүдийг эгнээндээ нэгтгэдэг ОУҮЭХ-ны Ази Номхон далайн байгуулгын зүгээс МҮЭ-ийн холбооны мянга мянган ахан дүүс та бүхний ажилчдын үндсэн эрх, багш нарын цалин хөлс, нийгмийн хамгааллын төлөө хийж буй тэмцлийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлье.

Засгийн газар гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Ажил хаялт зохион байгуулах эрх нь ОУХБ-ын зарчмаар баталгаажсан, ОУ-ын эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн ажилчдын үндсэн суурь эрх юм. Монгол улс ОУХБ-ын гишүүн орны хувьд, 87-р болон 98 дугаар конвенцийг соёрхон баталсны хувьд ОУ-ын хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэдгийг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй. ОУҮЭХ-АНДБ хөдөлмөрийн хүний үндсэн эрхийг хамгаалах чиглэлээр тэмцэл явуулж буй МҮЭ-ийн холбооны үйл ажиллагаанд эв нэгдлээ илэрхийлсээр байх болно.
Монгол улс хөдөлмөрийн хүний хүч, хөлсийг золиослон хөгжиж дэвжиж, барьж байгуулж байгаа ч тэдний хүсэлт шаардлагыг үл тоон төрийн үйлчилгээ үзүүлж буй багш ажилчдын цалин хөлсийг царцаах бодлого барьж байгаад ОУҮЭХ-АНДБ зүгээс харамсаж байна.
Хэдийгээр Монгол улс эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа ч энэхүү хүндрэлийг даван туулахдаа хөдөлмөрийн хүнийг хохироох ёсгүй юм. Нийгмийн зөвшлийн гэрээ хэлэлцээрийн хүрээнд эдийн засгийн инфляцитай уяалдуулан багш ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлнэ гэсэн бол хэлснээ биелүүлж багш нарын тавьж буй шаарлагыг хүлээн авч боломжит хувилбаруудыг нийгмийн түншлэлийн зарчмаар шийдэх ёстой.
Монголын ҮЭ-ийн мянга мянган гишүүд та бүхэндээ эв санааны нэгдлээ дахин илэрхийлж та бүхний арыг хамгаалж ОУҮЭХ-АНДБ бат зогсож байгаа гэдгийг хэлмээр байна.
МҮЭ-ийн холбооны жагсаал, цуглааны үйл ажллагаанд амжилт хүсье.

Эв санааны нэгдэл мандтугай.
Шояа Ёошида
Ерөнхий нарийн бичгийн дарга

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *