Жагсаал, цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ЦЕГ-тай хамтарч ажиллана

Өнөөдөр буюу 2018.9.10-нд МҮЭ-ийн холбооны удирдлагууд Цагдаагийн ерөнхий газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг мөн Цагдаагийн Ерөнхий газрын нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлын албаны дарга Хурандаа Ж.Амгалан мөн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмыг газрын дарга хурандаа И.Баттөгс, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Даваазул, Сүхбаатар дүүргийн хэв журмын нэгдүгээр хэлтсийн хошууч Т.Нямсайхан нар оролцлоо.
Тус уулзалтаар цалин нэмэгдүүлэх хүрээнд хийх жагсаал, цуглааны үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх, цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамтарч ажиллана гэдэг байр суурин дээр хоёр тал санал нэгдэв. ЦЕГ-аас олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэв журмын хүрээнд МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай хамтран ажиллана хэмээн хэлээд МҮЭ-ийн холбоо цалин нэмэгдүүлэхийн төлөөх жагсаал цуглааныг хуулийн дагуу зохион байгуулж бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлж Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан 68 дугаар албан мэдэгдлийг гардуулж өгөв.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *