Багш нарын тэмцлийг бусад салбарын ҮЭ-үүд дэмжинэ

МҮЭ-ийн холбоо болон БШУҮЭХ-ны ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн мэргэжил, үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нартай уулзлаа.
Уулзалтын эхэнд Ажлын хэсгийн гишүүд, ахлагч нар Ажил хаялтын өнөөгийн байдал, Засгийн газар, яамдаас ирүүлж буй санал, Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтэрч буй мэдээллийн талаар салбарын ҮЭ-үүдийн удирдлагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
МТЗҮЭХ, ҮҮЭХ, ЭХГУУҮЭХ, АЗҮЭХ, МТХГТАҮЭХ-ноос ажлын хэсгийнхнээс тодруулга авч, цаашдын тэмцэлд нь эв санааны нэгдлээ илэрхийлж, туршлага, эдийн засгийн бусад зүйлсээр дэмжиж оролцохоо энэ үеэр мэдэгдсэн байна.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *