Ажил хаялт хүрээгээ тэлж аймаг орон нутаг нэгдэж эхэллээ

Боловсрол, Шинжлэх ухааны салбарын багш ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхээр ажил хаялт зарлаад буй билээ. Тэгвэл өнөөдөр буюу энэ сарын 4-ны байдлаар ажил хаялт хүрээгээ тэлж аймаг орон нутаг нэгдэж эхэллээ. Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны анхан шатны хороод ажил хаялтад нэгдэж буйгаа цаг тутамд илэрхийлсээр байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 36 сургуулийн 3028 гишүүн ажил хаялтад нэгдсэн байгаа бол 21 аймгийн есөн аймагт 116 ҮЭ-ийн хороо ажил хаялтад оролцох мэдэгдлээ хүргүүлсэн байна. Дээрх 116 ҮЭ-ийн хорооны 61 нь Ерөнхий боловсролын сургууль бол үлдсэн 58 нь Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хороод юм байна. Ийнхүү мэдэгдэл өгсөн хугацаанаас хамаарч энэ сарын 4-нөөс 10-ны хооронд ажил хаялтад нэгдэж эхлэх аж. Тэгвэл өнөөдөр Завхан аймгийн Нөмрөг сумын ЕБС-ийн ажилтнууд ажил хаялтаа эхлүүлсэн байна.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *