Олон улсын тээврийн ҮЭ-ийн холбооноос айлчлал хийж байна

Монголын тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ-ийн холбоо болон Монголын Төмөрзамчдын ҮЭ-ийн холбоонд энэ сарын 10-11-ны өдөр Олон Улсын Тээврийн ҮЭ-ийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны Ази номхон далайн бүс хариуцсан дарга Сангам Трипати айлчилж байгаа юм. Айлчлалын эхний өдөр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Олон Улсын тээврийн ажилтнуудын холбооны Ази номхон далайн бүс хариуцсан дарга Сангам Трипатиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын тээвэр, холбоо газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, ажлын алба, авто тээвэр, болон анхан шатны хороодын дарга тэргүүлэгч зэрэг 10 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлсэн үгэндээ Монголын тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ-ийн холбоо нь 100 жилийн түүхтэй МҮЭ-ийн холбооны анхны дөрвөн холбооны нэг юм. Аль ч улсын ҮЭ-ийн холбоо, үйлдвэрчний эвлэлийнхээ үйл ажиллагааг явуулахаас гадна олон улсын ҮЭ-ийн холбоотой найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байх сонирхолтой байдаг. Олон улсын Тээврийн ҮЭ-ийн холбооны Ази номхон далайн бүс хариуцсан дарга хүрэлцэн ирсэн явдалд талархаж буйгаа илэрхийлье гээд цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсэв.
Энэхүү хоёр өдрийн турш үргэлжлэх айлчлалын эхний өдөр Монголын тээвэр, холбоо газрын тосны ҮЭ-ийн холбоо болон түүний анхан шатны нэгж болох Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ХК, Чингис хаан олон улсын нисэхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм байна. Үргэлжлүүлэн Монголын Төмөрзамчдын ҮЭ-ийн холбоонд зочилж түүний анхан шатны нэгж болох Зүтгүүрийн депогийн ажилтнуудтай уулзаж ажлын байр хөдөлмөрийн нөхцөлтэй танилцах мөн Монголын тээвэр, холбоо газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо болон Монголын Төмөрзамчдын ҮЭ-ийн холбооны идэвхтэн сонгуультнуудтай хамтарсан уулзалт ярилцлага хийх юм байна.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *