МҮЭ-ийн холбооны хүсэлтийг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ

МҮЭ-ийн холбооноос 7 дугаар сарын 23-нд Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, УИХ-ын өргөдлийн байнгын хороо, Уул уулхай хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх үнийн зөвлөлд, бензин шатахууны үнийг он гарснаас хойш хоёр удаа нэмж хууль зөрчин, иргэд хөдөлмөрчдийг хохироож буйг эрс шүүмжилж албан тоот хүргүүлсэн билээ. Үүнд шатахуун импортлогч компаниудад хариуцлага тооцох, энэ асуудлаар олон нийтийн хэлэлцүүлгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулах, бензин, шатахууны үнийг хямдруулах, тогтвортой байлгах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хамтран ажиллах саналыг хүргүүлээд байсан юм.

Шудрага Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 8 дугаар сарын 1-нд дээрх саналыг дэмжиж хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *