Өнөөдөр ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй уулзана

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 30-нд ОУВС-гийн ажлын хэсгийхэнтэй МҮЭ-ийн холбооны удирдлагууд, Сангийн яаманд уулзахаар болжээ. Уулзалтанд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар оролцоно.
Иргэд хөдөлмөрчдийн хүлээж буй төрийн албан хаагчдын цалин, хөлс нэмэгдүүлэх асуудлыг уулзалтын үеэр ярилцана гэдэгт МҮЭ-ийн холбоо болон түүний мянга мянган гишүүд итгэж, чих тавин хүлээж байна.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *