Сумдын ҮЭ-ийн холбоодын идэвхтэн сонгуультнуудыг чадавхжуулах хойд бүсийн сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

МҮЭ-ийн холбоо, Японы Олон Улсын “Хөдөлмөрийн сан”-тай хамтран золион байгуулж буй Сумдын ҮЭ-ийн холбооны дарга, сонгуультныг чадавхжуулах сургалт” өнөөдөр Сэлэнэг аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус сургалтад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган аймгуудын сумдын ҮЭ-ийн холбоодын дарга, салбарын ҮЭ-ийн холбоодоос Хүнс Хөдөө аж ахуй, Байгаль орчны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга О.Гантуяа, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны ЕБС хариуцсан мэргэжилтэн З.Цогтгэрэл зэрэг 70 гаруй идэвхтэн сонгуультан оролцож байна. Тус сургалт энэ сарын 4-5 өдрүүдэд Сэлэнгэ аймагт үргэлжилж байгаа юм.
Яг одоо “Аймгийн ҮЭ-ийн холбоодоос сумын ҮЭ-ийн байгууллагуудын үйл ажиллагаа удирдан зохион байгуулж буй хэлбэр, тулгамдаж буй сорилтууд” сэдвээр Сэлэнгэ аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ж.Саранцэцэг, Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Нацагдорж, Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Ганболд, Булган аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Баярсайхан нар хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат гишүүн байгууллагуудын хамтын маргаан болон хамтын ажиллагаа, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Мөн Салбарын ҮЭ-ийн холбоодоос сумын ҮЭ-ийн холбоодын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай Хүнс Хөдөө аж ахуй, Байгаль орчны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга О.Гантуяа, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны ЕБС хариуцсан мэргэжилтэн З.Цогтгэрэл нар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *