Сумдын ҮЭ-ийн холбоодын идэвхтэн сонгуультныг чадавхжуулах хойд бүсийн сургалт Сэлэнгэ аймагт үргэлжилж байна

МҮЭ-ийн холбоо, “Японы Хөдөлмөрийн сан”-тай хамтран зохион байгуулж буй “Сумдын ҮЭ-ийн холбооны дарга, сонгуульнуудыг чадавхжуулах сургалт” өнөөдөр Сэлэнгэ аймагт үргэлжилж байна. 

Тус сургалтад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган аймгуудын сумдын ҮЭ-ийн холбооны дарга, болон Салбарын ҮЭ-ийн холбоодоос Хүнс хөдөө аж ахуй, Байгаль орчны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга О.Гантуяа, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны төлөөлөгч ЕБС хариуцсан мэргэжилтэн З.Цогтгэрэл зэрэг 70 гаруй идэвхтэн сонгуультан оролцож байна. Энэхүү сургалт нь энэ сарын 4-5-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт болж байгаа билээ.

Хоёр өдрийн турш үргэлжилэх тус сургалтын зорилго нь МҮЭ-ийн холбооны “Хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд Сумдын ҮЭ-ийн холбоодын оролцоог дээшлүүлэх, Сумдын ҮЭ-ийн холбоодын үйл ажиллагааны чадавхыг сайжруулах, харилцан туршлага солилцох, Олон улсын хөдөлмөрийн харилцааны чиг хандлага, Японы ҮЭ-үүдийн сайн туршлага танилцуулах, Шат шатны ҮЭ-ийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, МҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагыг танилцуулах, Сумдын ҮЭ-ийн холбоодын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, цаашдын үйл ажиллагааныхаа талаар санал солилцох юм.
Энэ үеэр “Япоын ҮЭ-ийн хөдөлгөөн-тулгамдаж буй сорилтууд”, “Японы хөдөлмөр, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр Японы Олон Улсын “Хөдөлмөрийн сан”-гийн Орлогч, ЕНБД Кенжи Нийзума болон төсөл, хөтөлбөр хариуцсан захирал Наохиро Цүжи нар тус тус илтгэл тавилаа. Мөн МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сумдын ҮЭ-ийн байгууллагын оролцоо, чадавхийг дээшлүүлэх шаардлага, тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид сонирхсон асуултандаа хариулт авсан юм.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *