МҮЭ-ийн холбооны удирдлагууд ажил хаялтын бэлтгэлтэй танилцаж байна

МҮЭ-ийн холбооны удирдлага, ажлын албаны ажилтнууд ажил хаялт хийх шийдвэр гаргасан эмнэлгүүдээр очин ажилчидтай уулзаж, ажил хаялтын бэлтгэл хуулийн дагуу хангагдсан болон холбогдох мэдэгдлийг ажил олгогчиддоо хүргүүлсэн эсэхтэй танилцаж, цаашид ажил хаялтын үед анхаарах асуудлаар хууль эрх зүй, арга зүйн хувьд анхаарах асуудлаар зөвөлгөө өгөх зорилгоор ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын ажил хаялт маргааш өглөөний 8.30 минутаас эхэлнэ. МҮЭ-ийн холбооны удирдлагууд асуудлыг ажил хаялтад хүргэхгүйгээр шийдвэрлэх гарцыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж байна. Өчигдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзаж асуудлыг ажил хаялтад хүргэхгүйгээр шийдвэрлэхэд Засгийн газрын зүгээс анхаарч шийдвэртэй алхам хийхийг санал болголоо.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *