СУМДЫН ҮЭ-ИЙН ХОЛБООДЫН ИДЭВХТЭН СОНГУУЛЬТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Японы Олон улсын хөдөлмөрийн сан, МҮЭ-ийн холбооны хамтарсан энэхүү сургалтад Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн 100 гаруй хүн оролцож байна. ЯОУХС-ийн орлогч ЕНБД Kенжи Нийзума, Төсөл хөтөлбөр хариуцсан захирал Наохиро Цүжи нар Японы ҮЭ-ийн хөдөлгөөн-тулгамдаж буй сорилтууд, Японы хөдөлмөр нийгмийн хамгаалалын асуудлаар илтгэл тавилаа.

Үдээс хойш тэдний илтгэлээс оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авч хэлэлцүүлэг өрнүүлэх аж. МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сумдын ҮЭ-ийн байгууллагын оролцоо, чадавхийг дээшлүүлэх шаардлага, тулгамдсан асуудлаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төсөл, зарчмын зөрүүтэй асуудлаар ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг нар мэдээлэл өгснөөр эхний өдрийн сургалт өндөрлөнө. Сургалт маргааш хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *