СУМДЫН ҮЭ-ИЙН ХОЛБООДЫН ИДЭВХТЭН СОНГУУЛЬТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨНДӨРЛӨЛӨӨ

Японы Олон улсын хөдөлмөрийн сан, МҮЭ-ийн холбооны хамтарсан энэхүү сургалтын хөтөлбөрөөр МҮЭ-ийн холбооны Санхүүгийн удирдлага, зохион байгуулалтын зорилтууд сэдвээр дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат илтгэл тавилаа. Аймгийн ҮЭ-ийн холбоодын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж буй хэлбэр, тулгамдсан зорилтуудуудын талаар Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн ҮЭ-ийн холбоодын дарга нар арга туршлагаа хуваалцлаа.
Салбарын ҮЭ-ийн холбоодоос сумын ҮЭ-ийн холбоодын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай БШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг, ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар нар мэдээлэл хийв.
Хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримталж буй бодлого, Хөдөө орон нутагт
ЖДҮ-ийг төрөөс дэмжих хэлбэрийн талаар ХХААҮЯ-ны мэргэжилтнүүд, тус салбарын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар ХХААБОҮЭХ-ны дарга О.Гантуяа нар тус бүр танилцуулга хийлээ.
Үдээс хойш сумдын ҮЭ-ийн холбоодын сайн туршлагыг сонссоны дараа чадавхжуулах чиглэлээр баг болон ажиллаж, ерөнхий хэлэлцүүлэг болсноор энэхүү үйл ажиллагаа дуусна.
Дэлгэрэнгүй мэдээллийг “Хөдөлмөр” сонины шинэ дугаараас хүлээн аваарай.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *