Эрүүл мэндийн салбарын ажилтнууд гол тулгамдаж буй асуудлуудаараа Засгийн газарт ханджээ

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан” тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан, ажил хаялтын өмнөх суултыг 9 хоногийн турш хийж, цалин нэмэгдүүлэх асуудлаар Эрүүл мэндийн салбарын сайд Д.Сарангэрэлтэй олон хоног хэлэлцэж тохиролцсоны үр дүнд “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын нэмэлт хэлэлцээр”-ийг 2018 оны тавдугаар сарын 29-ний өдөр байгуулав. Гэвч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засгийн газар, Засаг дарга нарын аливаа шийдвэр нь төсөвт үзүүлэх нөлөөлийн талаарх дүгнэлтэнд үндэслэсэн байх”, 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх”, “2018 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр тусгагдаагүй” гэсэн хариуг өгсөн байна.

Иймд Эрүүл мэндийн салбарын 48 мянга гаруй ажилтнуудын төлөөлөн Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны гишүүд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна талбайд энэ сарын сарын 21-нд эсэргүүцлийн цуглаан хийж, Монгол Улсын Засгийн газарт хандан дараах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг шаарджээ. Уг шаардлагад “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулж, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг асуудлаар салбар дотроо тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын нэмэлт хэлэлцээр”-ийг хууль бусаар ямар нэг шалтаг, шалтгаан тоочихгүйгээр энэ сарын 21-ны дотор бүртгэх, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалт, мөн 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан боловч огт хэрэгжүүлэхгүй, ажлаа хийдэггүй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах” асуудлыг тусгасан байна.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *