Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт мэдэгдэл хүргүүллээ

МҮЭ-ийн холбооноос 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны дотор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо болон түншлэгч талуудад танилцуулахыг санал болгон мэдэгдлээ.

Мөн тухайн өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар байгуулсан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн явцыг сонсох саналыг албан тоотоор ирүүллээ.

Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар тодорхой шийдэл гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн сайдын санаачилгаар байгуулан ажиллуулснаас хойш 29 хоног өнгөрснийг тус мэдэгдэлд дурджээ.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *