Боловсрол, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны анхан шатны дарга, гишүүд сургалтад хамрагдлаа

Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодын дарга нар, гишүүдэд зориулсан “Ажлын байрны бэлгийн дарамт”-ын хориглох асуудлыг Хөдөлмөрийн дотоод журамд тусгах боломж сэдвээр өнөөдөр /06.21/ сургалт зохион байгууллаа.

Сургалтын чиглүүлэгчээр МҮЭХ-ны ХХХБ-ын газрын дарга Ц.Отгонтунгалаг ажиллаж, АББД-тай тэмцэх ТББ-уудын эвслийн зөвлөх Н.Чинчулуун, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Д.Нарантуяа, МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг, зохион байгуулагч Г.Цэцэгмаа, ХХНҮЭМЭ сүлжээний зохицуулагч Б.Алтанчимэг, ХЭҮК-ын ахлах реферэнт Х.Мөнхзул, Хүйсийн тэгш эрхийн төвийн захирал Н.Ганбаясгах нар ажлын байрны бэлгийн дарамтын талаарх ойлголт, түүний хор уршиг, харьцуулсан судалгаа зэргээр мэдээлэл өгөв.

АББД-ыг хориглох асуудлыг байгууллагын дотоод журамд хэрхэн тусгах, ҮЭ-ийн зүгээс саналыг тусгуулах чиглэлээр явуулах үйл ажиллагааны санал гаргаж, бүлгээр ажилласнаа танилцуулсан байна.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *