June 25, 2018
  • 9:34 am Залуус хөдөлмөрлөх эрхээр суралцжээ
  • 8:25 am ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалт боллоо
  • 6:10 am Боловсрол, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны анхан шатны дарга, гишүүд сургалтад хамрагдлаа
  • 2:03 am 9 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС АЖИЛ ХАЯЛТ ХИЙХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
  • 9:40 am Засгийн газрын төлөөлөлтэй уулзалт хийлээ

МҮЭ-ийн холбооноос цалин, хөлс нэмэгдүүлэх тэмцийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа талаар өнөөдөр /6.12/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнгөрсөн сарын 23-наас хойш МҮЭ-ийн холбооноос явуулж буй цалин нэмэгдүүлэх тэмцлийн үйл ажиллагааны явц, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгөв.

Тэрээр “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр МҮЭ-ийн холбооноос цалин, хөлс   нэмэгдүүлэхийн төлөөх суултыг санаатайгаар зогсоосон мэт буруу ташаа мэдээлэл өгч байна. Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулж МҮЭ-ийн холбоо түүний салбар холбоодын дарга нар ажил хаялтын өмнөх суултыг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг хамтдаа гаргасан. Бодит мэдээллийг хүргэж байж бидний шударга ёсны тэмцэл үр дүнд хүрнэ. Энэ суултыг түр хугацаанд л зогсоосон байгаа.

Бид өнгөрсөн хугацаанд Сангийн сайдаас цалинг нэмэгдүүлэх ажлын хэсгийг богино хугацаанд шуурхай ажиллуулан, нааштай шийдвэр гаргахыг шаардаж байгаа. ХНХЯ-наас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа Цалингийн нэмэлт хэлэлцээг үргэлжлүүлэх саналаа МҮЭХ-нд ирүүлсэн. МҮЭ-ийн холбооноос Сангийн яамнаас ажлын хэсгийн дүгнэлт саналыг яаралтай гаргахыг шаардаж, үүдэнд нь цуглаан хийхээс гадна дүгнэлтээ хурдан гаргахыг дахин дахин шаардсаар байна. МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, МАОЭНХ-нд Хөдөлмөрийн хамтын маргаанд зуучлагч урьж оролцуулах саналыг хүргүүлсэн ч цалин нэмэгдүүлэх ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа хэлэлцээ хийх тул шаардлагагүй гэсэн хариу талууд ирүүлээд байна. Энэ хооронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэд хөдөлмөрчдөд ирж буй ачаалал ихээр нэмэгдэж байгааг хэлье. Тооцоолсноор наадмын наана бензин шатахууны үнэ нэмж болзошгүй байна.

Иймд зохиомол үнийн өсөлтийг таслан зогсоох чиглэлээр МҮЭ-ийн холбоо, холбогдох байгууллагуудын хамтаар тэмцлийн арга хэмжээ зохион байгуулна. Зохиомол үнийн өсөлт нь иргэдийг давхар туйлдуулж, амь зогоох төдий өнөөгийн авч буй цалинг нэмэгдүүлэхийн төлөө МҮЭ-ийн холбооны тэмцэл үргэлжлэх болно” гэлээ.

 

 

Та мэлээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй
Bulgantamir

RELATED ARTICLES
Сэтгэгдэл үлдээх