АЖЛЫН ХЭСЭГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БАГТААН ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛАХААР БОЛЛОО

МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 30-нд Сангийн яам, ХНХ-ын яам, БСШУЯ-ны үүдэнд цуглаан хийж, төрийн албан хаагчдын цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг яаралтай гаргаж шийдвэрлүүлэхийг дахин шаардлаа. Өнөөдрийн шаардлагын хариуд хамтарсан ажлын хэсгийн ахлагч Сангийн яамны газрын дарга Ж.Ганбат “холбогдох дөрвөн яамдын хамтарсан ажлын хэсгээс энэ долоо хоногтоо багтааж нэгдсэн шийдвэрээ сайд нарт эцсийн байдлаар танилцуулж, МҮЭ-ийн холбоонд албан ёсоор ирэх долоо хоногийн нэгдэх өдөр буюу зургадугаар сарын 4-нд хариуг өгнө” хэмээн мэдэгдлээ.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *