Эвлэлдэн нэгдэх

Эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах тухай Монгол Улсын хууль тогтоомжууд ба ОУХБ-ын 87, 98-р конвенц
Хөдөлмөр эрхлэлтийн салбарт ажилчид, ажил олгогчдын эвлэлдэн нэгдэх, байгууллага байгуулах болон хамтын гэрээ хэлэлцээр хийх эрх чөлөөг Монгол улсын хууль тогтоомжууд болон олон улсын эрх зүйгээр хамгаалан баталгаажуулсан байдаг.
1992 онд батлагдсан Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 11 дэх хэсэгт “…Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг МУ-ын иргэн баталгаатай эдлэх бөгөөд нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно…” гэсэн байна.
1991 оны ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль, 1997 оны ТББ-ын тухай хууль, 1999 оны Хөдөлмөрийн хууль, 2002 оны Иргэний хууль, 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор ажилчид, ажил олгогчдын үүсгэл санаачлагын байгууллагыг байгуулах болон үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож өгсөн байдаг.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 20-р зүйлд “Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Хэнийг ч аливаа эвсэл холбоонд албадан оруулах ёсгүй.”, 23-р зүйлд “Хүн бүр эрх ашгаа хамгаалуулахаар үйлдвэрчний эвлэл байгуулах буюу үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй” хэмээн тус тус заасан байна.
Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт 1-ийн 22-р зүйлд хүн бүрийн үйлдвэрчний эвлэл(ҮЭ)-д эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний талаар заажээ. Үүнд:
1. Хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх, түүний дотор өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс үйлдвэрчний эвлэлийн байгууллага байгуулах буюу түүнд элсэн орох эрхтэй.
2. Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуульд зааснаас өөр хязгаарлалт хийж болохгүй. Зэвсэгт хүчний болон цагдаагийн бүрэлдэхүүнд багтах этгээдэд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд хууль ёсны хязгаарлалт тогтооход энэ зүйл саад болохгүй.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт 2-ын 8-р зүйлд:
1. Энэхүү Пактад оролцогч улсууд доор дурдсан эрхийг хангах үүрэгтэй.
a. хүн бүр эдийн засаг, нийгмийн ашиг сонирхолоо хамгаалах, хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрчний эвлэл байгуулах, журмыг нь сахих үндсэн дээр сонгосон байгууллагадаа элсэн орох эрхтэй. Дээр дурдсан эрхийг эдлэхэд хуульд заасан буюу ардчилсан нийгэмд шаардагдах үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ашиг сонирхлоос бусад ямарваа хязгаарлалт тогтоохыг хориглоно;
b. Үйлдвэрчний эвлэлээс үндэсний холбоо, нэгдэл байгуулах эрх, түүнчлэн үндэсний холбоо, нэгдлээс олон улсын үйлдвэрчний холбоо буюу түүнд нэгдэх орох эрх; c. Үйлдвэрчний эвлэл хуулиар тогтоосон бөгөөд ардчилсан нийгэмд шаардагдах үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ашиг сонирхолоос бусад ямарваа хязгаарлалтгүйгээр үйл ажиллагаагаа саадгүй явуулах эрх;
d. ажил хаях эрхтэй бөгөөд түүнийгээ тухайн улсын хуулинд нийцүүлэн эдлэнэ.
2. Энэ зүйлийн заалт нь зэвсэгт хүчин, цагдаагийн газар, төрийн захиргааны бүрэлдэхүүнд орсон этгээдээс энэ эрхийг эдлэхэд нь хууль ёсны хязгаарлалт тогтооход саад болохгүй.
3. Энэ зүйлийн аливаа заалт Чөлөөтэй эвлэлдэн нэгдэх болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 1948 оны конвенцид заасан баталгаанд хохирол учруулахаар хуулийг хэрэглэх эрхийг дурдсан Конвенцид оролцогч улсуудад олгохгүй гэжээ.
Хөдөлмөрийн салбарт хүний үндсэн эрхийг хамгаалахад ОУХБ-аас батлан гарсан гэрээ, конвенциуд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эвлэлдэн нэгдэх, байгууллага байгуулах, хамтын гэрээ, хэлэлцээр хийх эрх чөлөөг ОУХБ-ын дараах гэрээ конвенциор баталгаажуулжээ. Үүнд: Монгол улс ОУХБ-ын 87, 98 болон 135-р конвенциудад нэгдэн орсон билээ. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 1948 оны 87-р конвенц Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай 1949 оны 98-р конвенц Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгогдох бололцооны тухай 1971 оны 135-р конвенц Төрийн албан дахь хөдөлмөрийн харилцааны тухай 1978 оны 151-р конвенц
Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгуулага байгуулах эрхийг хамгаалах тухай ОУХБ-ын 87-р конвенциор ажилтан, ажил олгогчдын дараах эрх, эрх чөлөөг баталгаажуулжээ.
Үүнд: тэдгээр байгууллагад эвлэлдэн нэгдэх эрх
– Дүрэм, захиргааны дотоод журмаа боловсруулах эрх – Төлөөлөгчдөө чөлөөтэй сонгох эрх – Дотоод захиргаагаа байгуулах эрх – Үйл ажиллагаа зохион байгуулах болон үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй байх эрх -ын байгууллагын гишүүнчлэлийг олж авах эрх хамгаалагдах эрх -д нэгдсэнийхээ төлөө ялгаварлан гадуурхагдахаас хамгаалагдах эрх
МУ-ын Үндсэн хуулиар иргэний нийгмийн болон өөрийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс байгууллага байгуулах, эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулсан. Мөн ТББ-ын тухай хуулийн 5-р зүйлд “Монгол улсын иргэн, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа буюу хамтран төрийн бус байгууллага байгуулах эрхтэй. Төрийн бус байгууллага байгуулах иргэдийн эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно. Төрийн бус байгууллагад албадан оруулахыг хориглоно.” гэж заасан байна.
ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 3-р зүйлд “Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй” гэжээ.
Иинхүү МУ-ын хууль тогтоомжоор хөдөлмөрийн харилцаанд оролцогчид эвлэлдэн нэгдэх, байгууллага байгуулах эрхээ ҮЭ, ТББ байгуулах замаар эдлэх боломжийг баталгаажуулж өгчээ.
Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай ОУХБ-ын 98-р конвенц ба МУ-ын хууль тогтоомж
ОУХБ-ын 98-р конвенциор хөдөлмөрийн хүрээний дараах эрхийг баталгаажуулсан байна. Үүнд: үйлдлээс хамгаалуулах ажилчдын эрх , ажил олгогчдын байгууллага бие биенийхээ үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохоос хамгаалуулах эрх лцээ хийх эрх
Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой эвлэлдэн нэгдэхийн эсрэг чиглэсэн алагчлах үйлдлээс хамгаалуулах эрх хангагдсан байхад наад зах нь ажил олгогч ажилтныг ҮЭ-ийн гишүүн гэдэг шалтгаанаар ажилд авахаас татгалзах, ажлаас халах болон хууль ёсны ажил хаялтад оролцсоных нь төлөө өөр ажилд шилжүүлэх, шагнал урамшлаас хасах, дорд үзэх, албадан тэтгэвэрт гаргах зэргээр ялгаварлан гадуурхагдахаас хамгаалагдсан байх шаардлагатай бөгөөд энэхүү хамгаалалт, баталгаа нь үндэсний хууль тогтоомжид тусгагдсан байх ёстой. Эвлэлдэн нэгдэхийн эсрэг чиглэсэн алагчлах үйлдлээс хамгаалагдах эрхийн үндсэн нөхцөл МУ-ын хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан талаар энэхүү харьцуулсан судалгааны 2.2.9-р хэсэгт дэлгэрэнгүй авч үзсэн.
Эвлэлдэн нэгдэхийн эсрэг алагчлах үйлдлээс хамгаалуулах эрх хангагдахад ҮЭ-ийн сонгуульт ажилтны хувьд эрхээ эдлэх нэмэлт баталгааг үндэсний хууль тогтоомжоор тогтоосон байх нь чухал. МУ-ын ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 6-р зүйлд “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт
ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс нь буурахааргүйгээр ажил олгоно. Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна.” гэж заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 12.8-р зүйлд “Хэлэлцээнд оролцож байгаа, үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультанд зохих дээд шатны байгууллагаас нь урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр тухайн сонгуульт ажилтай нь холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулах, тэднийг хэлэлцээнд оролцсоных нь төлөө өөр ажилд шилжүүлэх буюу ажил олгогчийн санаачилгаар хэлэлцээний туршид болон хэлэлцээ дууссанаас хойш нэг жилийн дотор ажлаас халахыг хориглоно.”
МУ-ын Хөдөлмөрийн хуульд 3.1.4-р зүйлд хамтын гэрээг доорх байдлаар тодорхойлжээ. Үүнд: “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог гэж тодорхойлсон байна.
Хамтын гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийсэн хэлэлцээний үр дүнд байгуулагдах зарчмыг 98-р конвенц болон МУын Хөдөлмөрийн тухай хуулийн 8-р зүйлд заасан байдаг.

Та мэдээллийг бусадтай хуваалцаж биднийг дэмжээрэй.
NameE-mailWebsiteComment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *