In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Сонгино амралт

Тус амралт Улаанбаатар хотоос 26 км, “Чингис” хаан олон улсын нисэх буудлаас 7 км, Хан-Уул дүүрэгт, Хатан Туулын хөвөөнд Сонгино хайрхан уулын өвөрт орших бөгөөд бургас, хуйс, монос, үрэл, долоолгон, улаалзаганы модод ургасан чийглэг дулаан зөөлөн уур амьсгалтай байгалийн үзэсгэлэнт сайхан газар байрладаг.

        Тус амралт нь байнгын ажиллагаатай, нэг ээлжиндээ 150 хүн хүлээн авах хүчин чадалтай өвлийн байр, зоогийн газар, бүжгийн танхим, 150 хүний хурал, зөвлөлгөөн явуулах танхимтай. “Сонгино” амралт (нөхөн сэргээх сувилал) нь 30 ажиллагсадтай ажил үйлчилгээгээ явуулж байна.

Дараах үйл ажиллагааг зохион байгуулахыг санал болгож байна.Үүнд: Хурал, цуглаан, сургалт, уулзалт, үдэшлэг, төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, тэмдэглэлт өдрүүд, ургийн баяр, төгсөлтийн баяр, гадна талбайн шоу гэх мэт арга хэмжээг зохион байгуулж болно.Та тусгай зэрэглэлийн өрөөнд байрлан амарч тухлаж болно.

ҮЭ-ийн гишүүдийг хөнгөлтөөр үнээр амраана.

ҮЭ-ийн гишүүдэд 10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэн амраана.

Ахмадуудыг хөнгөлттэй үнээр амраана.

”Сонгино” амралт нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэстэсүүдтэй хамтран нийслэлийн дүүргүүдийн болон зарим аймаг, хотоос ахмад настануудыг хөнгөлттөй үнээр хүлээн авч амраан сувиллын үйлчилгээ үзүүлж байна.

Амрагчдын үйлчилгээний төлбөр

1.Өдрийн амрагчид хоногийн 39 000 төгрөг

2.ҮЭ-ийн гишүүн хоногийн (батлахыг үндэслэн хөнгөлөлт 10 %) 35 100 төгрөг            

3.Өндөр настан ахмадууд, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэсээс амрах эрхийн бичиг авна. Ахмадууд өдрийн 25 000 төгрөгөөр, \15000 төгрөгийг нь дүүргүүдийн Халамж үйлчилгээний хэлтэсээс хөнгөлөлт үзүүлнэ\ 10 хоног хүртэл амрах юм.

НӨХӨН СЭРГЭЭХ СУВИЛАЛ    

МҮЭ-ийн Сонгино амралтын дэргэд 50 ортой уламжлалт, нөхөн сэргээх сувиллыг тусгай зөвшөөрлийг үндэслэн ажиллуулж эмчилгээ сувилгааг батлагдсан стандартын дагуу хийж байна.

Тус сувилалд хоол боловсруулах эрхтний архаг өвчин, элэг цөс, нойр булчирхай, чихрийн шижин болон үе мөч, захын мэдрэлийн архаг үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвсэл, бөөрний архаг үрэвсэл өвчтэй хүмүүстийг хүлээн авч нөхөн сэргээх эмчилгээ сувилгааг хийж байна.Уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээнээс гадна ходоодны шарх, чихрийн шижин, элэг цөсний архаг үрэвсэл, зүрх судасны ээнэгшил зэрэг өвчтэй хүмүүсийг эмчилгээний хоолоор хавсран эмчилнэ.

Нөхөн сэргээх сувилалд тасагт иллэг бариа засал, физик эмчилгээ, биеийн тамир, хөдөлгөөн засал эмчилгээний кабинетууд ажилладаг.

Мөн физик эмчилгээний тоног төхөөрөмжүүд (Искра, УВЧ, Кварц.Поток), парафин эмчилгээ, төрөл бүрийн бумба, иллэг, доргионт массаж, цэгэн болон тосон сүү бариа, бүх биеийн бариа, хүчилтөрөгчийн коктейл, давсан зам, агаар эмчилгээ зэрэг 20- иод төрлийн эмчилгээг хийж байна.

Тус сувилалд рашаан сувилал, уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр дагнан мэрэгжсэн дадлага туршлагатай профессор, эмч, эмнэлгийн сувилагч болон туршлагатай тогооч нар ажилладаг.

Амралт, рашаан сувиллын бүтэц үйл ажиллагааны стандарт рашаан сувиллын эмчилгээний удирдамж, эмчилж сувилах өвчний жагсаалт зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Манай хамт олон таны эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээсээ хөнгөн шуурхай, элэгсэг дотно үйлчлэх болно.

Холбоо барих:96159922, 70492121

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

616459
ӨнөөдөрӨнөөдөр1177
ӨчигдөрӨчигдөр664
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7875
Энэ сардЭнэ сард23745
НийтНийт616459