In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн Соёлын төв ордон

Социализмийн үед тус ордон нь хөдөлмөрчдөд гоо сайхны хүмүүжил олгох, сайн дурын уран сайхныг хөгжүүлэх, бие бялдарын хүмүүжил олгох, нийтийн биеийн тамир, соёл урлагийг сурталчлах зорилгоор  дуу хөгжим, драм, бүжиг, цирк, уран зураг, гэрэл зураг, гар ба сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар, уран сайхны болон спортын гимнастик зэрэг урлаг, уран сайхны ажил зохион байгуулж, биеийн тамирын 20 гаруй дугуйлан, секц, хамтлагт жилд 1000 орчим хүүхэд, залуучууд хичээллэж байв.

Мөн өнгөрсөн 1980-1990-ээд онд манай ордон дэргэдээ хүүхэд залуучуудын 10 гаруй хамтлаг, чуулга ажиллуулж, секц дугуйлангаас МУГЖ 12, спортын мастер зэрэгтэй тамирчин 100 гаруй төрөн гарсны зэрэгцээ энэхүү ордноос гараагаа эхэлсэн нэр хүндтэй олон уран бүтээлчид, дуу хөгжмийн хамтлагууд төрөн гарсан нь бидний бахархал болсоор ирсэн юм.

 

       Оюуны их уурхай болж байсан энэхүү ордноос нэрт найруулагч УГЗ П.Давгажамц, МУГЖ Б.Туяа, УГЗ, ОХУ-ын Буриад Улсын гавъяат жүжигчин Б.Наранбаатар зэргийн алдартай уран бүтээлчид төрөн гарсан төдийгүй, “Хүслийн жигүүр”, “Хараацай”, “Ахмадын цуурай”, “Дайчин алдар”, “Хөдөлмөрийн алдар” клуб, “Айзам”, “Эгшиглэн“, Хүүхдийн найрал дууны “Нарны баясгалан” чуулга зэрэг 10 гаруй хамтлаг, чуулга амжилтын гараагаа эхлэж байв.

       Эдгээр хамтлаг, секц, дугуйлангийн удирдагчаар Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Г.Шараа, П.Дагважамц, Ш.Аюуш, Буриадын Ардын жүжигчин Б.Наранбаатар, нэрт найруулагч Г. Донид, Ё.Цэрэндолгор, хожим Монгол улсын Соёлын яамны орлогч сайдаар ажиллаж байсан Д.Нарантуяа, ахмад багш Д. Дугарсүрэн, уран сайхны гимнастикийн олон улсын хэмжээний мастер Я.Туяа нарын өндөр мэргэжлийн багш, арга зүйчид ажиллаж, соёл урлаг, спортын олон арван алдар цуутай хүмүүсийг бэлтгэж байв. Зөвхөн нэг жишээ дурьдахад,  Ц.Дагва-Очир багштай гар бөмбөгийн секцэнд суралцаж байсан тамирчдаас Монгол улсын спортын мастер 30, спортын дэд мастерийн зэрэгтэй тамирчин 16 төрж эх орноо тив дэлхийд алдаршуулж байв. Мөн эстрадын “Харанга” хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлай, хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин СТА С.Өлзийхүү, ҮДБЭТеатрын гоцлол дуучин СТА Н.Амгалан нарын ард олондоо хүндлэгдсэн олон арван алдар цуутай хүмүүс тус ордны дэргэдэх секц дугуйланд суралцаж байсан юм.

       Манай ордонд Азийн Энхтайвны бага хурал, Дэлхийн монголчуудын их чуулган, Олон улсын монгол эрдэмтдийн их хурал, Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурал, Орос, Хятад, Япон, Энэтхэг зэрэг олон орны театр, чуулгын тоглолт, зэрэг гадаад, дотоодын томоохон арга хэмжээнүүд зохиогддог.

      Сүүлийн жилүүдэд тус ордны хамт олон үндэсний соёл, зан үйлийг сэргээх зорилгоор ардын уламжлалт дуут тоглоом “Дэмбээ” наадам, “Бөөгийн бүжгийн наадам”, “Дуучин гэр бүл”, “Урт гэзэгтэй Монгол бүсгүй”, “Гоц авъяастны гайхамшиг” зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулснаас гадна соёл урлагийн зарим байгууллагатай хамтран 1999 онд баян хуур хөөрөгт хөгжим тоглогчдын, 2000 онд ардын цөөхүүл хөгжимчдийн, 2001 онд морины тухай дуу дуулаачдын, 2002 онд мэргэжлийн морин хуурчдын улсын уралдаан зохион байгуулсан нь уран бүтээлчид үзэгч олны сайшаал талархлыг зүй ёсоор хүлээсэн билээ.

       Мөн тус ордон өөрийнхөө үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Төв, Хэнтий, Завхан, Орхон, Дархан-Уул, Дорнод зэрэг 10 шахам аймаг, 30 гаруй суманд ордны өдрүүдийг зохион байгуулсан юм. Ордноос зохион байгуулдаг уламжлалт нэгэн арга хэмжээ болох “Хөдөлмөрчидтэй ярилцах цаг” уулзалт, ярилцлагаар УИХ, Засгийн газрын сайд, гишүүд, нэртэй бизнесмэн, урлаг соёлын од, олонд хүндлэгдсэн хүмүүсийг урин төр засгийн бодлого, цаг үеийн асуудал, урлаг соёлын тухай мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултанд хариулт авах боломж олгодог билээ.

      МҮЭСТОрдон нь монгол орон зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос эхлэн санхүүжилтээ нэмэгдүүлж үйл ажиллагаагаа тогтворжуулах зорилгоор бүтэц, зохион байгуулалтаа боловсронгуй болгож, удирдлагын зардлыг хэмнэх, төлбөртэй дугуйлан дамжаа хичээллүүлэх, соёл хүмүүжлийн зарим арга хэмжээг төлбөртэй болгох зэрэг арга хэмжээг авсан юм. Ийнхүү 1991 оноос санхүүгийн бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн төдийгүй, МҮЭ-ийн Төв зөвлөлийг санхүүжүүлэх давхар үүргээ биелүүлж ирэв. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд үйл ажиллагааныхаа цар хүрээ болон хамтын ажиллагааныхаа чиглэлийг өргөжүүлэн соёл, олон нийтийн ажлуудыг үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулж байгаа нь олны талархлыг хүлээсэн соёлын үр дүнтэй ажил болж байна. Ийнхүү тус ордон олон улсын болон улсын чанартай томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж, үйл ажиллагааныхаа хүрээг жилээс жилд өргөтгөж буй манай орны томоохон соёлын төв юм.

Бидний амжилт

-МҮЭСТОрдноос олон нийт, ҮЭ-үүд рүү чиглэж явуулсан үйл ажиллагааг харъяа, дээд байгууллагаас өндрөөр үнэлж:

-1996, 2000 онд “Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага”

-1999 онд “Нийслэлийн соёлын тэргүүний байгууллага

- Нийгмийн даатгалын газраас “Шимтгэл төлөгч тэргүүний байгууллага” гэрчилгээ

- 2003 онд Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг дарга, Тамгын газраас “Хөрөнгө оруулалт

-Хот тохижилтын тэргүүний байгууллага” өргөмжлөл- 2004 онд “МҮЭ-ийн нэрэмжит шагнал“

- 2005 онд МҮЭ-ийн холбооны “Тэргүүн байгууллага” - 2006 онд Баянгол дүүргийн “Соёлын шилдгийн шилдэг байгууллага”

- 2008, 2009, 2011 онуудад МҮЭ-ийн холбооны харъяа өмчийн байгууллагуудаас “Тэргүүний ажилтай байгууллага”-аар тус тус шалгарч амжилт гаргасан.

СУРГАЛТ, ДУГУЙЛАН

      МҮЭСТОрдны  дэргэд төгөлдөр хуурын “АЯЗ”, “ЧАВХДАС” морин хуур, хийл,  ширээний теннисний дугуйлангийн ганцаарчилсан сургалт хичээллэж байна. Хичээлийн хоцрогдол арилгах, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх хаврын сургалт, физик, математик, хими, нийгэм-түүх, англи хэлний хичээлээр төлбөртэй сургалтууд явагдаж байна.МҮЭ-ийн харъяа байгууллагуудын захиалгат сургалтууд /ҮЭ, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааны болон бусад сэдэвт сургалтуудыг төлбөртэй явуулж байна. Манай сургалт нь БСШУЯамнаас  мөрдөж байгаа тусгай  хөтөлбөрийн дагуу хичээллэх тул хөгжмийн авъяас чадвараа нээх хүсэлтэй хүүхэд, залуучууд та бүхнийг урьж байна.

Манай сургалтын давуу талууд:

- Хотын төвд зориулалтын тохилог анги танхимтай

- Сургалтын гарын авлага, хэрэгслэлээр хангана

- Бүх насныханд зориулсан

- Мэргэжлийн, олон жилийн туршлагатай багш сургалтыг ганцаарчилж явуулна.

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

616459
ӨнөөдөрӨнөөдөр1177
ӨчигдөрӨчигдөр664
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7875
Энэ сардЭнэ сард23745
НийтНийт616459