In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

ХАБЭА-н туршлага

 

БНСУ-ын барилгын “Вүүлим констракшн” компаний

ХАБЭА-н арга туршлагаас

          БНСУ-ын барилгын “Вүүлим констракшн” компани нь тус улс дахь барилгын компаниудын нэгэн адил шинэ барилга байгууламж эхлүүлэхийн өмнө “Аюул, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө” боловсруулж, БНСУ-ын ХААЭА-н агентлагаар хянуулж батлуулан барилгын ажлаа эхэлдэг байна. Энэ төлөвлөгөөнд ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, тохиолдож болох аюул ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох тоног төхөөрөмжүүдийн зөвшөөрлийг авах, барилгын ажлын шат бүрд авах арга хэмжээг барилгын ажил эхлэхээс улсын комисст хүлээлгэж өгөх хүртлэх хугацааг хамруулан нарийн төлөвлөж, хэрэгжилтийг хангаж ажилладаг байна. Ийм төлөвлөгөө боловсруулж, батлуулж ажиллах нь тус улсын барилгын компаниудад хэвшил болон мөрдөгддөг байна.

         Солонгосын барилгын компани бүр ХАБЭА-н үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих өөр өөрийн өвөрмөгц арга барил туршлагыг бий болгож чадсан байна. БНСУ-ын барилгын “Вүүлим констракшн” компаний ХАБЭА-н арга туршлагаас энэ удаа хүргэж байна. Биднийг үзэж танилцахад энэ компани нь 26 давхар орон сууцны барилгын ажлыг 70 орчим ажилтантай Улсан хотод гүйцэтгэж байв. Манай улсын барилгын компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой бөгөөд үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. ХАБЭА-н ажлыг зохион байгуулах, хяналт тавих, сургалт зөвлөгөө өгөхөд 3 цикл үе шатны ажлыг тогтмол хийдэг байна. “Вүүлим констракшн” компаний ХАБЭА-н арга туршлагаас:

          *Өдөр бүр жижүүр ажиллуулдаг. Тус компаний ХАБЭА-н албаны ажилтнууд болон удирдлагууд хуваарь гарган өдөр бүр барилгын үйлдвэрлэл явагдаж байгаа ажлын талбай дээр жижүүр хийдэг байна. Жижүүрийн үүрэг нь ажлын байран дээр үйлдвэрлэлийн осол гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, засуулах, эрсдлийг арилгах зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг байна. Үдээс өмнө, үдээс хойш 2 удаа жижүүр барилгын ажлын талбайг бүтэн тойрч шалгалт хийдэг байна. Аюултай ажил үйлчилгээг зогсоодог байна. Мөн жижүүр нь шинээр ажилд орсон болон хортой, аюултай , эрсдэл ихтэй ажил хийж байгаа ажилтанд аюулгүй ажиллагааны зөвлөгөө зааварчилгаа өгч, ажлын гүйцэтгэлд хяналт тавьдаг байна. Жижүүр энэ өдрийнхээ ХАБЭА-н ажлын талаар барилгын даамалд мэдээлдэг байна.

          *Өглөө бүр барилгын ажил эхлэхийн өмнө мэдээлэл хийдэг. Энэ мэдээллийг өмнөх өдөр ХАБЭА-н жижүүр хийсэн ажилтны мэдээлэлд тулгуурлан өглөө бүр 5-10 минутанд багтан нийт ажилтнаа цуглуулан шуурхай байдлаар хийдэг байна. Мэдээллээр өмнөх өдөр бүртгэгдсэн аюул осол гарч болзошгүй эрсдлийн талаар анхааруулж, ажилтнуудын саналыг сонсч, аюулгүй ажиллагааны зөвлөмж зааварчилгааг өгдөг байна. Мэдээллээр яригдсан ХАБЭА-н асуудлын талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна.

          Долоо хоног бүрийн 4 дэх өдөр тус компаний ХАБЭА-н алба, зөвлөл хуралддаг. Энэ хурлаар ХАБЭА-н тулгамдсан асуудал болон эрсдлийн үнэлгээний дүн зэрэг асуудлыг хэлэлцдэг байна. Үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх арга замын талаар ярилцаж, шийдвэр гаргадаг. Энэ хурлаас шийдвэрлэсэн асуудлын талаар өглөө бүр хийдэг мэдээлэл дээр танилцуулдаг байна. Долоо хоног бүр ХАБЭА-н асуудлыг хэлэлцдэг нь байнгын тогтмол хяналт тавих, тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байх ажлын чухал арга туршлага болдог байна.

          Сар болгон компаний удирдлагууд ажилтны төлөөлөлтэй хурал хийдэг. Энэ хурлаар барилгын ажлын явц байдал, графикт хугацаандаа хийгдэж байгаа эсэх болон ХАБЭА-н асуудлын талаар ярилцдаг байна. Дараа сард гүйцэтгэх ажил, зорилтоо тодорхойлж, аюул осолгүй хэрэгжүүлэх арга замын талаар чиглэл өгдөг байна. Энэ үеэр аюулгүй ажиллагааг хангаж ажилласан ажилтнуудад урамшуулал, шагнал олгодог байна.

          Өдөр бүр, долоо хоног бүр, сар бүр барилгын ажлын талбай дахь ХАБЭА-н үйл ажиллагаанд энэ компаний удирдлага тогтмол анхаардаг нь аюул осолгүй ажиллах гол нөхцөл болдог байна.

          Барилгын ажлын талбайд барьж буй барилгын цонх бүрийг тусгай зориулалтын хаалтаар хаадаг, хүн унаж болзошгүй онгорхой нүх бүрийг таглаж битүүлдэг, хашилт хамгаалалт хийж цоожилдог, барилгын гадна талын хаалт хамгаалалтыг бүрэн хийж хүн унахаас хамгаалдаг байна. Барилгын салбарт уналт нуралтаас шалтгаалсан ослоос онцгой сэргийлж байхыг тус компаний барилгын даамал Хан Кунг Ки онцлон хэлж байв. БНСУ-ын барилгын “Вүүлим констракшн” компаний ХАБЭА-н арга туршлагаас санаа авч ажилдаа нэвтрүүлж ажиллацгаая.

--оОо--

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

616458
ӨнөөдөрӨнөөдөр1176
ӨчигдөрӨчигдөр664
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7874
Энэ сардЭнэ сард23744
НийтНийт616458