In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

ХАБЭА-н ажилтныг мэргэшүүлэх сургалтандаа элсэлт авч байна


МҮЭ-ийн Холбооны “Хөдөлмөр” сургалтын төв нь бэлтгэл бүрэн хангасны эцэст Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/53 дугаар тушаалаар баталсан “Сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”, хөтөлбөрийн дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцан ажиллах болон ажиллаж байгаа ажилтан /инженер, менежер/-ыг мэргэшүүлэх сургалт явуулж байх зөвшөөрөл-эрх авсан билээ.

Төрөөс ийнхүү ХАБЭА-н  асуудал хариуцсан ажилтан /инженер, менежер/-ыг мэргэшүүлэх сургалтыг явуулж байх албан ёсны зөвшөөрөл-эрх авснаас хойш хэд хэдэн удаа сургалт хийсэн бөгөөд одоо сар тутам сургалт явуулдаг болсон.

Сургалтыг ХАБЭА-н тухай хууль болон Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2013 оны 03 сарын 25-ны өдрийн А/53 дугаар тушаалаар шинэчлэн баталсан журам, хөтөлбөрийн дагуу МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сургалтын төвийн хичээлийн танхимд явуулж, дадлагыг үйлдвэр дээр хийдэг.

"ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан” нь үйлдвэрлэлийн талбай дээрх ажлын байруудыг судалж аюулыг илрүүлж арилгуулах, ажилтнуудыг стандартад нийцсэн хувийн хамгаалах хэрэгслээр хангуулах, төрөл бүрийн хийц, түүхий эд материал болон техник хэрэгслүүдээс ялгарч болох хортой бидис, аюултай энергүүдэд хяналт тавьж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чадвартай, эргономик ба цахилгааны аюулгүй байдлын талаар мэдлэг, ур чадвартай хүн байх ёстой. Энэхүү шаардлагын дагуу манай сургалтын хөтөлбөр нь суралцагчдад дээр дурдсан цогц ойлголтыг өгдөг юм. Мөн холбогдох сэдвийн хүрээнд ХАБЭА-н тухай хууль тогтоомж, стандартууд, хөдөлмөрийн нөхцлийн болон эмнэлэгийн анхан шатны тусламжийн хичээлүүд ордог.
2013-12-17 09.54.10

Сургалтыг сургагчаар бэлтгэгдсэн болон ХАБЭА-н салбарт байцаагч, хянагч, зөвлөгч, багшаар олон жил ажилласан дадлага, туршлагатай, эрдмийн зэрэг, цолтой монгол багш нар зохион явуулдаг.

Суралцагчдад заагдсан хичээл тус бүрээр гарын авлага материал олгох ба ХАБЭА-н одоо мөрдөж байгаа, хамгийн сүүлийн хууль тогтоомжийн эмхтгэл-ном өгдөг.

Суралцагчдад өдрийн хоол болон үдээс өмнөх, хойших завсарлагаанаар цай кофе, печень өгдөг.

Сургалтад бүрэн хамрагдаж хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагчаас шалгалт авдаг.

ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийг хангаж шалгалтад амжилттай дүн үзүүлж тэнцсэн төгсөгчдөд үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцан ажиллах эрх олгосныг гэрчлэх төрийн сертификат, үнэмлэх олгодог. Сертификатын ар талд хөтөлбөрийн сэдэв /3 кредит/-ийг бичнэ.

Нэг хүний сургалтын төлбөр 350000 төгрөг байдаг.

Суралцагч нь МҮЭ-ийн гишүүн бөгөөд татвараа тогтмол төлдөг бол түүний ГИШҮҮНИЙ БАТЛАХ буюу аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооны тодорхойлолт- хүсэлтийг үндэслэн сургалтын төлбөрийн 15%-ийн хөнгөлөлт үзүүлдэг болно.

 Манай сургалт сар тутам явагдаж байгаа тул бүртгүүлж суралцахыг урьж байна.

Манай хаяг:

20131216 130658

 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Чоймболын гудамж 4-1 буюу Баруун 4 зам, Нийслэлийн ҮЭ-ийн холбооны байрны ар талд, дээрээ “МҮЭХ Angel hotel” гэсэн үг бүхий 3 давхар саарал байшин, урд талын гадна хаалган дээрээ “МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сургалтын төв” гэсэн хаягтай. Утас: 70120412, 70120299, 95950518, 88072686, 99122351

E mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ,              Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

             Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ,              Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Үлгэрчилсэн хөтөлбөрийг хавсаргав.

Та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Захирал                                                                   М.ГАНАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АСУУДАЛ

ХАРИУЦСАН АЖИЛТНЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН

ҮЛГЭРЧИЛСЭН ХӨТӨЛБӨР

 

Сэдвийн нэр

Агуулгын багтаамж

/цаг/

Хөдөлмөрийн тухай хууль

4

ХАБЭА-н тухай хууль

4

ХАБЭА-н менежментийн систем

2

Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй

2

ХАБЭА-н удирдлагын тогтолцоо- шаардлага OHSAS 18001 стандарт

2

Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа

2

Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа

2

Даралтат сав, шугам хоолой, өргөн тээвэрлэх машин механизмын аюулгүй ажиллагаа

2

Аж ахуйн нэгж, байгууллага дээрх ХАБЭА-н сургалтыг зохион байгуулах журам

2

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, хурц хордлогын шалтгаан, түүнийг бууруулах арга хэмжээ

2

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм

4

Галын аюулгүй байдлын тухай хууль

2

Гамшгаас хамгаалах тухай хууль

2

Онцгой байдлын үед ажиллах журам

2

Осолдогсдод үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж

4

Дадлага , группээр ажиллах

6

Шалгалт үнэлгээ

2

 

Нийт

 

46

 

Сургалтын хөтөлбөрийн агуулга

    Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хууль:

- Аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээг санаачлах, байгуулах, бүртгүүлэх, дагаж мөрдөх, хяналт тавих тухай. Хамтын гэрээнд ХАБЭА-н талаар тусгах асуудал, тэдгээрийн үндэслэл, санхүүжилтийн тухай,

- Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээ нь хамтын гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, ХАБЭА-н тухай хуультай уялдах нь,

- Цалин хөлс, олговор, ажил амралтын цаг, насанд хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр, тэдгээрийн ХАБЭА-н асуудлыг шийдвэрлэх нь,

- Компаний хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага, ХАБЭА-н тухай хуулийн уялдаа,

-Хөдөлмөрийн хамтын ба ганцаарчилсан маргааны зохицуулалт.

2. Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зорилго, ерөнхий ойлголт, нэр томъёоны тодорхойлолт,

-ХАБЭА-н асуудал хариуцах байгууллагын тогтолцоо, бүрэн эрх, санхүүжилт,

-Үйлдвэрлэлийн барилга байгууламж, машин механизм тоног төхөөрөмж, даралтат сав шугам хоолой, өргөн тээвэрлэх машин механизм, химийн хортой ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхит бодистой харьцахад тавих ерөнхий шаардлага,

- Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н ажлын зохион байгуулалт,

- ХАБЭА-н талаар ажил олгогч, ажилтны хүлээх үүрэг, хариуцлага,

- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, хурц хордлого тэдгээрийг судлан бүртгэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ,

-ХАБЭА –н хууль тогтоомжийн биелэлтэнд таих хяналтын тогтолцоо, тэдгээрийн эрх хэмжээ.

3. ХАБЭА-н менежментийн систем:

-Аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэх ХАБЭА-н менежментийн системийн зорилго ач холбогдол,

-ХАБЭА-н менежментийн системийн элементүүд,

- Аж ахуйн нэгж, байгууллагын , ХАБЭА-н бодлогыг тодорхойлох,

- ХАБЭА-н менежментийн системийн зохион байгуулал,

- ХАБЭА-н менежментийн системийн төлөвлөлт ба хэрэгжүүлэлт,

- ХАБЭА-н менежментийн системийн үйл ажиллагааны үнэлэлт,

- ХАБЭА-н менежментийн системийг сайжруулах үйл ажиллагаа.

4. Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй:

- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн тухай ойлголт, нэр томъёоны тодорхойлолт, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ,

- MNS ISO6385:2000, MNS 5078:2001, MNS 4996:2000, MNS 5010:2001, MNS 4994:2000, MNS 5105:2001 стандарт тэдгээрийн зөвшөөрөгдөх хэмжээ, тодорхойлох аргууд,

- “Хөдөлмөрийн нөхцөл”, “Хөдөлмөрийн бүтээмж”, “Хөдөлмөрийн нөхцөл- үйлдвэрлэлийн осол”,

-“Хөдөлмөрийн нөхцөл- мэргэжлээс шалтгаалсан өвчлөл”,

- Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, эдэлгээ, цэвэрлэгээ ариутгал, эрүүл мэндийн үзлэг, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс.

5. ХАБЭА-н удирдлагын тогтолцоо- шаардлага OHSAS 18001 стандарт:

- ХАБЭА-н удирдлагын тогтолцооны тухай ойлголт,

    - ХАБЭА-н чиглэлээр тавигддаг шаардлага,
    - OHSAS 18001 стандартын тухай

6. Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа:

-    Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид тавигдах аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага:

-    Тоног төхөөрөмжтэй холбоотойгоор гарах үйлдвэрлэлийн ослын шалтгаан,

-    Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, бичиг баримтын бүрдүүлэлт, хөтлөлт,

-    Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа,

-    Тоног төхөөрөмжид техникийн үйлчилгээ, засвар хийх үеийн аюулгүй ажиллагаа,

-    Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны байдалд тавих хяналт, авах арга хэмжээ,

-    Тоног төхөөрөмжийн хаалт, хамгаалалт, зогсоох, унтраах, хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлага, стандарт.

7. Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа:

- Цахилгаан хүчдэл хүний бие организмд үзүүлэх үйлчлэл, учруулж болох гэмтлийн хэлбэрүүд, хүний биеийн цахилгааны эсэргүүцэл, төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан хэлхээний хүний биед учруулж болох эрсдэл, үйлдвэрлэлийн цахилгаан хэлхээний аюулын зэрэглэл,

- Цахилгаан аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд: /цахилгаан дамжуулах хэсгээс хамгаалсан тусгаарлалт, битүүмжлэл хийх, өндөрт байрлуулах, хамгаалалтын газардуулга, цахилгаан дамжуулдаггүй шал, анхааруулах дохиолол, санамж, хамгаалах хэрэгсэл, цахилгаанд нэрвэгдэгсэдэд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж,

- Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжид техникийн үйлчилгээ засвар хийх үеийн аюулгүй ажиллагаа, цахилгааны инженер, цахилгаанчинд тавигдах шаардлага,

- Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцагсадын аюулгүй ажиллагааны сургалт, мэдлэгийг шалгах, бие даан ажил гүйцэтгэх зөвшөөрөл өгөх.

8. Даралтат сав, шугам хоолой, өргөн тээвэрлэх машин механизмын аюулгүй ажиллагаа:

-Үйлдвэрлэлд ашиглагдаж буй даралтат сав, шугам хоолойд гарч болох аюул осол түүний шалтгаан, даралтат сав, шугам хоолойд тавигдах аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага,

- Даралтат сав, шугам хоолойн ялгах тэмдэглэгээ, өнгө будаг, анхааруулах бичиглэл, бичиг баримтын бүрдэлт, хөтлөлт. Даралтат сав, шугам хоолойтой харьцан ажиллагсдад явуулах сургалт, зааварчилгаа, гэрчилгээжүүлэлт,

- Даралтат савыг зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх үеийн аюулгүй ажиллагаа,

-Өргөн тээвэрлэх машин механизмд тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага, угсралт, суурилуулалт, туршилт, хийх үеийн аюулгүй ажиллагаа, техникийн бичиг баримтын бүрдэлт, хөтлөлт,

-Өргөн тээвэрлэх машин механизмаар ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажиллагсадын шалгат гэрчилгээжүүлэлт,

-Өргөн тээвэрлэх машин механизмын аюулгүй ажиллагааны байдлалд тавих хяналт.

9. Аж ахуйн нэгж, байгууллага дээр ХАБЭА-н сургалт зохион байгуулах журам:

- ХАБЭА-н сургалт зохион байгуулах, шалгалт авах 2013 оны шинэ журам,

- Ажилд шинээр орж байгаа хүний сургалт,

- Өөр ажилд шилжиж байгаа ажилтны сургалт,

-Нийт ажилтны сургалт. Урьдчилсан зааварчилгаа, ажлын байран дахь анхан шатны зааварчилгаа, давтан зааварчилгаа,

-Ажил олгогч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт.

10. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин,

хурц хордлогын шалтгааныг бууруулах арга хэмжээ:

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлого гарахад нөлөөлж буй хүний хүчин зүйл,

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогыг бууруулах техник, технологи, зохион байгуулалтын арга хэмжээ.

11. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм:

-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох, бүртгэх, мэдээлэх,

- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах аргууд,

-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг арилгах арга хэмжээний төлөвлөгөө.

12. Галын аюулгүй байдлын тухай хууль:

-Хуулийн тухай ерөнхий ойлголт, зорилго, нэр томъёоны тодорхойлолт,

-Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, зайлшгүй хэрэгжүүлэх арга хэмжээнүүд,

-Гал унтраах, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжүүд, тэдгээрт тавигдах шаардлага, стандарт,

-Галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах,

- Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгах,

-Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжид тавигдах галын аюулгүйн шаардлага,

-Гал гарсан үед авах арга хэмжээ.

13. Гамшгаас хамгаалах тухай хууль:

- Хуулийн зорилго, нэр томъёоны тодорхойлолт, гамшгийн төрөл,

-Гамшгийн удирдлагын тогтолцоо,

- Гамшгийн үеийн харилцан ажиллагаа,

- Гамшгийн үеийн эрэн хайх, авран хамгаалах ажиллагаа,

-Шархдагсад, нар барагсадыг ангилан ялгах, асрах ажиллагаа,

-Нүүлгэн шилжүүлэлт.

14. Онцгой байдлын үед ажиллах журам:

-Аж ахуйн нэгж, байгууллага дээр Онцгой байдлын үед ажиллах журам боловсруулах,

-Гамшгийн үед аж ахуйн нэгж, байгууллага, онцгой байдлын албаны харилцан ажиллагаа,

- Гамшгийн үед ажиллах мэргэжлийн ангиудын сургалт, хангалт.

15. Осолдогсдод үзүүлэх эмнэлэгийн анхан шатны тусламж:

-Ухаан алдсан үед үзүүлэх эмнэлэгийн анхан шатны тусламж,

-Яс хугарсан үед үзүүлэх эмнэлэгийн анхан шатны тусламж,

-Хөлдсөн үед үзүүлэх эмнэлэгийн анхан шатны тусламж,

-Цус алдаж байгаа үед үзүүлэх эмнэлэгийн анхан шатны тусламж,

-Цахилгаанд нэрвэгдсэн үед үзүүлэх эмнэлэгийн анхан шатны тусламж.

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

616457
ӨнөөдөрӨнөөдөр1175
ӨчигдөрӨчигдөр664
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7873
Энэ сардЭнэ сард23743
НийтНийт616457