In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Баруун 5 аймгийн сургалт семинар

“Зохист хөдөлмөр-Хөдөөгийн хөдөлмөрчдийн нийгмийн хамгаалал-ҮЭ-ийн зорилт” сэдвээр 2 хоногийн сургалт-семинарыг 2013.10.10-11 ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн ҮЭ-ийн холбоодын дарга, сумын ҮЭ-ийн холбоодын дарга, сонгуультан 60 орчим хүнийг хамруулав.

 УБ хотоос сургалт-семинар зохион байгуулж хичээл заах, оролцогсдын санал бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ҮЭ-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Г.Төмөрбат, “Хөдөлмөр” сургалтын төвийн захирал М.Ганаа, хэвлэл мэдээллийн ахлах ажилтан О.Булгантамир, МТЗ-ын ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Батчулуун, Дархан-Уул аймгийн ҮЭХ-ны дарга, ЕЗ-ийн тэргүүлэгч Д.Нацагдорж нар ажиллав.

 Дээрх аймгуудын ҮЭ-ийн холбоодын дарга, сумын ҮЭ-ийн холбоодын идэвхтэн, сонгуультнуудад 2013.10.10-11 ний өдрүүдэд батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалт, семинарыг бүрэн явууллаа.

Тухайлбал, МҮЭ-ийн холбооны ээлжит бус ХХI их хурлаас дэвшүүлсэн зорилт, өнөөгийн тулгамдсан асуудал зэрэг сэдвүүдээр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч, эдийн засгийн ухааны магистр Х.Амгаланбаатар, ҮЭ-ийн бүх түвшинд МҮЭ-ийн холбооны дүрмийн хэрэгжилтийг хангах нь сэдвээр ҮЭХБГ-ын дарга Г.Төмөрбат, ҮЭ-ийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах нь сэдвээр ЕЗ-ийн хэвлэл мэдээллийн ахлах ажилтан О.Булгантамир, МҮЭ-ийн холбоо, аймаг, сумдын ҮЭ-ийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, хамтын гэрээ, хэлэлцээрийг байгуулж хэрэгжүүлэх нь сэдвүүдээр “Хөдөлмөр” сургалтын төвийн захирал М.Ганаа, ХАБЭА, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал зэрэг сэдвүүдээр МТЗ-ын ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Батчулуун, “Хамтын гэрээ, хэлэлцээрийг байгуулж хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” орон нутгийн жишээн дээр Дархан-Уул аймгийн ҮЭХ-ны дарга Д.Нацагдорж, Ховд аймгийн ҮЭ-ийн холбооноос сумдын ҮЭ-ийн байгууллагыг удирдан зохион байгуулж буй арга, туршлага, сургамж сэдвээр тус аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Ариунжаргал, Ховд аймгийн Мөст сумын ҮЭ-ийн холбооны ажлын арга барил, туршлага сэдвээр тус сумын ҮЭХ дарга Ц.Идэш нар лекц уншиж арга туршлагаасаа ярилаа.

Мөн түүнчлэн Хөдөөд зохист хөдөлмөрийн бодлогыг хэрэгжүүлэхэд орон нутгийн ҮЭ-үүдийн үйл ажиллагааны чиглэлээр Завхан аймгийн ҮЭХ-ны дарга С.Нямсүрэн, Баян-Өлгий аймгийн ҮЭХ-ны дарга А.Кеншилик, Увс аймгийн ҮЭХ-ны дарга Ц.Лумжав, Говь-Алтай аймгийн ҮЭХ-ны дарга Л.Сумаахүү нар хийж буй ажил, цаашдын зорилтоосоо ярьж танилцууллаа.

Дээрхи аймгуудын ҮЭ-ийн холбоодын дарга, сумын ҮЭ-ийн холбоодын идэвхтэн, сонгуультнуудын дунд Орон нутгийн ҮЭ-ийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлууд, Хөдөөгийн хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр МҮЭ-ээс явуулах үйл ажиллагааны талаар чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн явцад 20 гаруй хүн үг хэлж, зарим аймагт сумын ҮЭ-ийн холбоо биш, харин нэгдсэн хороо гэж нэрлэж байгааг агуулгын хувьд нэг мөр зөв шийдэх, Мерсикор ОУ-ын байгууллагын төсөл дэмжлэгийг авч байх, сумын ҮЭХ-ны даргыг ЗД-ын зөвлөлд оруулах, сумдад ҮЭ-ийн холбооны даргыг орон тоогоор ажиллуулах, шагнал урамшуулал үндсэн цалингийн 40%-иас хэтрэхгүй гэдэг заалтыг авч үзэх, үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 0,3% нь ХАБЭА-н арга хэмжээнд зарах ёстой гэдгийг төсвийн тухай хуулинд нэмж оруулах, жирэмсний болон хүүхдээ асрах цалинтай чөлөөг уртасгах, төрийн албан хаагчийн цалин хангамжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг 5 насаар нааш татаж 50-55 тай тэтгэвэрт нь гаргадаг болгох зэрэг 40 гаруй санал гаргав.

 Эцэст нь уг семинар-сургалтыг хааж, яригдсан асуудлыг нэгтгэн дүгнэж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар дэлгэрэнгүй үг хэлсний зэрэгцээ бүх аймаг, сумдын ҮЭ-ийн холбоодын дарга нарт дараах удирдамж, зөвлөмж, чиглэлийг өглөө.  Үүнд:

 - Цаашид сумдын ҮЭ-ийн холбооны дарга нарыг орон тооны болгохыг зориноо.

-ҮЭ-ийн ажилтан сонгуультны ажлын арга барил, туршлагыг харилцан солилцуулах болно. Тухайлбал, баруун бүсийн аймгийн ҮЭ-ийн цөөн тооны шилдэг ажилтан сонгуультныг зүүн бүсэд очуулж тодорхой хугацаагаар ажиллуулах замаар ҮЭ-ийн ажилтан сонгуультны ажлын туршлагатай газар дээр нь танилцуулж болно.

-Цаашид ҮЭ-ийн идэвхтэн сонгуультныг гадаад арга хэмжээнд аль болох өргөн оролцуулах бодолтой байна.

-Баруун бүсийн сумдын ҮЭ-ийн холбооны дарга нарыг Увсын ХДС-д хөнгөлттэй сургая. Лумжав захирал судалгаа графикийг нь гаргаад ЕЗ-д танилцуул.

- Аймгийн ҮЭХ-дын дарга нар шийдвэр гаргуулан сумын ҮЭХ-ны даргыг ЗД-ын зөвлөлд оруулах асуудлыг шийдээрэй. Ийм эрх мэдэл та нөхдөд байгаа шүү.

-Цаашид ажлын байран дээр сургалтууд хийж байх хэрэгтэй. Богино хугацаагны, өөрөөр хэлбэл 2-3 цагийн хөтөлбөр гаргаад сургалт хийж байх нь зохимжтой. Харин сургалтыг сурталчилгаатай хамтатган хийж байя.

-Ойрын үед аймаг, сумдын ҮЭ-ийн холбоодын дарга нар удирдамж гаргаад ХХДХ, Хөдөлмөрийн гэрээний үзлэгийг хийцгээх нь зүйтэй.

 Хаалтын ажиллагаан дээр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар гишүүд, хөдөлмөрчдийн эрх ашгийг олон жил тууштай хамгаалж ирсэн ҮЭ-ийн тэргүүний идэвхтэн, сонгуультан дарга нарыг МҮЭХ-ны шагналуудаар шагнав.

Сургалт-семинарын үеэр оролцогчдод тусгай асуулгын хуудас тарааж, товч танилцуулга хийсний үндсэн дээр ОУХБ-ын суурь 8 конвенцийн хэрэгжилт тухайн аймаг, орон нутагт ямар байгаа талаар санал асуулга авлаа.

 Сургалт-семинарын дараах чөлөөт цагт Баруун бүсийн тулгуур төвийн шинээр байгуулагдсан Цэцэрлэгт хүрээлэнг үзэж сонирхов.

 МҮЭ-ийн холбооноос ажилласан баг сургалт-семинарыг удирдан явуулж, хөтөлбөрийг бүрэн хангуулсны зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудын талаар өргөн хэлэлцүүлэг явуулж, тэдний сонирхсон асуултанд хариулж, идэвхтэн сонгуультнуудад арга зүйн зөвөлгөө өглөө.

      МҮЭ-ийн холбооноос явуулсан “Зохист хөдөлмөр-Хөдөөгийн хөдөлмөрчдийн нийгмийн хамгаалал-ҮЭ-ийн зорилт” сэдэвт сургалт, семинарыг оролцогчид сайшаан үнэлж, бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, цаашид идэвхтэй хамтран ажиллах зориг эрмэлзлэл дүүрэн байлаа.

Сургалт-семинарт оролцогчид Ховд аймгийн ИТХ-ын танхимд

"Хөдөлмөр" сургалтын төв

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

498860
ӨнөөдөрӨнөөдөр209
ӨчигдөрӨчигдөр450
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт209
Энэ сардЭнэ сард27208
НийтНийт498860