In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Хархорины тунхаг

Нэг.Сургалт-семинарын зохион байгуулалт

МҮЭ-ийн холбооны Их хурлын шийдвэр, ОУХБ-ын зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор МҮЭ-ийн холбооны ЕЗ-ийн ҮЭ-ийн хөгжлийн бодлогын газар, “Хөдөлмөр” сургалтын төв хамтран “Зохист хөдөлмөр-Хөдөөгийн хөдөлмөрчдийн нийгмийн хамгаалал-ҮЭ-ийн зорилт” сэдвээр хөтөлбөр боловсруулан төлөвлөгөө-төсөв зохиож аймаг орон нутагт бүсчилсэн сургалт-семинар зохион байгуулахаар шийдвэрлүүлсэн билээ.
Үүний дагуу “Зохист хөдөлмөр-Хөдөөгийн хөдөлмөрчдийн нийгмийн хамгаалал-ҮЭ-ийн зорилт” сэдэвт 2 хоногийн сургалт-семинарыг 2013.09.16-17 ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулж Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн ҮЭ-ийн холбоодын дарга, сумын ҮЭ-ийн холбоодын дарга, сонгуультан 70 гаруй хүнийг хамруулав.

УБ хотоос сургалт-семинар зохион байгуулж хичээл заах, оролцогсдын санал бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахаар МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ҮЭ-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Г.Төмөрбат, “Хөдөлмөр” сургалтын төвийн захирал М.Ганаа, хэвлэл мэдээллийн ахлах ажилтан О.Булгантамир, Хөдөлмөр сонины сурвалжлагч Т.Эрдэнэчимэг, Барилгачдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Батцогт, ХБНАА-н ҮЭ-ийн холбооны дарга Ч.Чимэг, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, БШУ-ны ҮЭ-ийн холбооны ажилтан З.Цогтгэрэл, “Эх орон” телевизийн сурвалжлагч, зураглаач, жолооч нар ажиллав.

Дээрх аймгуудын ҮЭ-ийн холбоодын дарга, сумын ҮЭ-ийн холбоодын идэвхтэн, сонгуультнуудад 2013.09.16-17 ны өдрүүдэд батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалт, семинарыг бүрэн явууллаа. Тухайлбал, МҮЭ-ийн холбооны ээлжит бус ХХI их хурлаас дэвшүүлсэн зорилтын тухай, Мэдээлэл, технологийн дэвшлийг ҮЭ-д ашиглах нь зэрэг сэдвүүдээр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч, эдийн засгийн ухааны магистр С.Эрдэнэбат, ҮЭ-ийн бүх түвшинд МҮЭ-ийн холбооны дүрмийн хэрэгжилтийг хангах нь сэдвээр ҮЭХБГ-ын дарга Г.Төмөрбат, ҮЭ-ийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах нь сэдвээр МҮЭХЕЗ-ийн хэвлэл мэдээллийн ахлах ажилтан О.Булгантамир, МҮЭ-ийн холбоо, аймаг, сумдын ҮЭ-ийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, Зохист хөдөлмөр- эрүүл ажлын байр сэдвүүдээр “Хөдөлмөр” сургалтын төвийн захирал М.Ганаа, Гишүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр салбарын ҮЭХ-ноос явуулж буй үйл ажиллагаа, тулгамдсан асуудлууд сэдвээр Барилгачдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Батцогт, ХБНАА-н ҮЭ-ийн холбооны дарга Ч.Чимэг, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, БШУ-ны ҮЭ-ийн холбооны ажилтан З.Цогтгэрэл, Баянхонгор аймгийн ҮЭ-ийн холбооноос сумдын ҮЭ-ийн байгууллагыг удирдан зохион байгуулж буй арга, туршлага, сургамж сэдвээр тус аймгийн ҮЭ-ийн холбооны дарга В.Гүрсэд, Баянхонгор аймгийн Жаргалант сумын ҮЭ-ийн холбооны ажлын арга барил, туршлага сэдвээр тус сумын ҮЭХ дарга Д.Пагамсүрэн нар лекц уншиж арга туршлагаасаа ярилаа.

Мөн түүнчлэн Хөдөөд зохист хөдөлмөрийн бодлогыг хэрэгжүүлэхэд орон нутгийн ҮЭ-үүдийн үйл ажиллагааны чиглэлээр Өвөрхангай аймгийн ҮЭХ-ны дарга Ц.Баярбат, Дундговь аймгийн ҮЭХ-ны дарга Б.Мөнхчулуун, Архангай аймгийн ҮЭХ-ны дэд дарга С.Даваадорж, Өмнөговь аймгийн ҮЭХ-ны зохион байгуулагч Ганболд нар хийж буй ажил, цаашдын зорилтоосоо ярьж танилцууллаа.

     Хоёр. Сургалт-семинарын үеэр хийгдсэн ажил, хэлэлцүүлэг

Дээрхи аймгуудын ҮЭ-ийн холбоодын дарга, сумын ҮЭ-ийн холбоодын идэвхтэн, сонгуультнуудын дунд Орон нутгийн ҮЭ-ийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлууд, Хөдөөгийн хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр МҮЭ-ээс явуулах үйл ажиллагааны талаар чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулж санал авав.

Хэлэлцүүлгийн явцад гарсан хүсэлт, санаачлага, саналууд:

-Гишүүд татвараа өгөх дургүй байна. Ийм учраас “Эв нэгдлийн” сан байгуулж тэр нь эргээд гишүүдэд үйлчлэх болно гэдгээр тайлбарлаж байх зүйтэй юм.

-Зарим газар ҮЭ-ийг байгууулахад хүндрэлтэй байна. Тухайлбал Өмнөговьд нэгэн сургууль дээр ҮЭХ байгуулан 45 хүн элсүүлээд гартал захирал нь бидний араар эсрэг ажиллаад 20 хүнтэй болгочихсон.

-Сонгино амралтад гишүүдээ үнэгүй амруулж байгаач.

-Одоо суманд ҮЭХ дарга орон тооны бусаар ажиллаж байгаа бөгөөд хавсарч байгаа учраас дарамт ихтэй, үндсэн ажил нь давхардаад хэцүү, ажил олигтой явахгүй байна. Иймд сумдад ҮЭХ даргыг орон тоогоор ажиллуулж өгөөч.

-Сумдын ҮЭХ-ны даргын гэрээний биелэлтийг урамшуулах, нийгмийн асуудалд нь анхаарах, шагнаж урамшуулж байх хэрэгтэй байна.

- Суманд улс төржилт их байна. Хүний ажил хөдөлмөр эрхлэх дээд хугацаа 4 жил болжээ. Ер нь хүн тэтгэвэртээ гартал 30-40 жил ажиллах ёстой биз дээ. Үүнд анхаарч ажилтан хүнийг улс төрийн сонгуулиас хамааралгүй тогтвортой ажиллуулдаг болгох хэрэгтэй байна.

- Зарим суманд хамтын гэрээ, хэлэлцээр гэж юу байдгийг огт мэдэхгүй байна.

- Сумын ҮЭийн холбоог бүсчлэн зохион байгуулж, ойролцоогоор 3 сумыг хамруулан нэг орон тооны даргатайгаар ажиллуулмаар байна.

-Баянхонгорын Галуут сум -165 гишүүнтэй, олон уурхайтай, батлах аваагүй байна. Батлах явуулаач.

- Сумын сургууль бие даасан ҮЭ-ийн хороо байгуулна гэдэг. Ингэх л юм бол сумын ҮЭХ ажиллах үндэсгүй болно шүү.

- ҮЭ-ийн гишүүд, сонгуультныг чадавхжуулах, хандлагыг нь өөрчлөх, залуужуулах шаардлагатай байна.

- Сумынхаа ҮЭ-ийн байгууллагыг дэмжих үүднээс Наадмаар мөнгө нийлүүлээд сугалаа суглуулах замаа мөнгө олж болох юм.

- ХХДХ нэмэгдээд байхад сумын Тамгын газарт 10 жил ажилласан хүний цалин нэмэгдэхгүй байна. Дөнгөж 350,000 төг авч байна.

-ЭМ сайдын 150-р тогтоолоор ЭМ ажилтанд 8-10% нэмэгдэл олгох ёстой. Үүнийг зөвхөн Өмнөговь аймагт өгөхгүй байна. Үүнд анхаарах хэрэгтэй.

- Архангай аймгийн Тариат суманд байгаа эмнэлэг, сургуулийг салбарын ҮЭ-ийн холбоод нь шууд харъяалахаар болсноос хойш олон жил ажилласан сумын шилдэг ҮЭ-ийн холбоо татан буугдахад хүрээд байна. Үүнийг шийдвэрлэж өгөхийг МҮЭХ-ны удирдлагуудаас хүсэн хүлээж байна.

-Өнөөдөр Баянхонгорт “Сумын ҮЭ-ийн хороо” гэдгээр тамга авч байна. Холбоо гэдэг үг байхгүй гэх юм. Үүнийг шийдэх хэрэгтэй байна.

- Багш нарын 36 сарын тэтгэвэр байхгүй, алга болно гэсэн ярианаас болж багш нар бухимдах боллоо. Үүнийг хэвээр хадгалж үлдэх талаар ҮЭ ажиллаасай.

-Санхүүгийн хуулиар шагнал урамшуулал үндсэн цалингийн 40%-иас хэтрэхгүй байна гэдэг заалт үйлчлээд, зүдэрч олсон нэмэгдэл урамшууллыг олгохгүй байна.

- Эмч сувилагч нар улсын эмнэлэгт ажилладаг мөртлөө хувийн эмнэлэгт давхар ажилладаг нь буруу бөгөөд хүний төлөө биш, мөнгө хөөсөн чанаргүй үйлчилгээ болж хувираад байна. ҮЭ-ээс үүнд анхаарч, арилгах хэрэгтэй.

-ҮЭ-ийн данс нээхэд хүндрэлтэй байна. Батлахны нийлүүлэлт муу байна. Хувийн хэвшлийн ҮЭХ-ны ажилтнууд харьцаа муутай, чирэгдүүлдэг тул батлахаа МҮЭХЕЗ өөрөө хэвлэж тарааж байх хэрэгтэй.

-Аймгийн ҮЭХ-дын дарга нар бид Улсын байцаагч мөн үү? Өөрчлөгдсөн үү?

- МҮЭ-ийн ойн медалийг дахин хэвлэж тараавал сайн байна.

- ХАБЭА-н зардал 0,3% нь төсвийн тухай хуулинд байхгүй гэдгээр хасагдаад байх юм. Хуулиудын хоорондын уялдааг хангуулах талаар МҮЭХ ажиллах хэрэгтэй байна. ХАБЭА-н тухай хуулийг мэддэг хүн алга. Хөдөлмөр хамгааллын зардлын асуудлыг төсөв батлагдахаас өмнө тавьж байх ёстой.

- Шинэ залуу хүн 1 жил ажиллаагүй бол жирэмсний мөнгө өгөхгүй байна. Хуулинд өөрчлөлт оруулан өгүүлэх хэрэгтэй.

- Малчдыг нас харгалзахгүйгээр 20 жил шимтгэл төлсөн л бол тэтгэвэрт нь гаргадаг болгооч. Малчин хүнд НД-ын шимтгэлээ бөөнөөр нь төлдөг /ноолуураа тушаагаад өгөх г.м/ эрх олгооч.

-Цалингаас суутгадаг ашгаас чөлөөлөх /70,000 төг/ мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх цаг аль хэдийнэ болжээ. Энэ тоо чинь ХХДХ 140000 төг байхад түүний 50 хувиар тогтоосон тоо байх. Өнөөдөр ХХДХ 190000-480000 төг болчихоод байна шүү дээ.

- Сумын эмнэлэгт эм тарианы хүрэлцээ муу байна.

- Орон нутагт нийгмийн хамгааллын чиглэлээр мөнгө зарахгүй, юм хийхгүй байна.

- БО-ны сайд Оюун ажилтнуудтайгаа Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хууль зөрчсөн байна лээ. Түүнийг засуулах хэрэгтэй.

- Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт ээлжийн ажилчдын хоолны асуудлыг шийдэж өгмөөр байна. Мөн шөнийн цагийн нэмэгдлийг 8 цагаар бодох ёстой байтал ганцхан цагаар боддог нь хаанахын хууль ёс бэ?

- Сумын ҮЭХ-ны даргыг орон тооны болгох , малчдын НД-ын шимтгэлийг төрөөс хариуцах хэрэгтэй. Төрийн албан хаагч даргын хараат болгоод байна. Үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд нийгмийн хамгааллын чиглэлээр юу ч тусдаггүй. Сонгуульд оролцвол ажлаасаа гарч байж оролц гэдэг.

- Малчдыг ҮЭ-д нэгтгэх хэрэгтэйбайна.

- Хөдөөд төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хангамж муу, ажиллахад хэцүү байна. Тэдэнд бүх эрх хаалттай. Үүнийг ҮЭ хаяад байна шүү.

- Ажил хийж буй хүмүүс 40-50 нас хүрээд л цус харваж байна. Иймд тэтгэврийн насыг 5 насаар нааш татаж 50-55 тай тэтгэвэрт нь гаргаж баймаар байна.

- Хөдөлмөрийн хуулийн 97-р зүйл хэрэгжихгүй байна.

-Улсын гурван талт хэлэлцээрийн төсөлд хөдөө орон нутгаас санал авч байгаарай.

- Төсвийн тухай хууль бусад хуультай зөрчилдөөд, давамгайлаад байна.

- Төрийн үйлчилгээний албан хаагчдын тэтгэмж 6-12 сар байгаа нь бага байна.

- Хархорин суманд гэхэд л хөдөлмөрийн насны хүний дөнгөж 10% нь ҮЭ-ийн гишүүн байгаа. Манай сумын сургууль, эмнэлэгийн хороод мөн л бие дааж тусдаа татвараа авч үйл ажиллагаагаа явуулна гэдэг. Ингэхээр сумын ҮЭХ ажиллахад хүнд болоод байх юм. Цаашид сумын ҮЭХ-г сайн ажиллуулъя, орон тоогоор ажиллуулъя гэвэл энэ асуудлыг дээрээсээ нэг мөр шийдэх хэрэгтэй байна.

-Сумын төр захиргааны удирдлагуудтай сайн ярьж тохирсны үндсэн дээр Сумын ҮЭХ-ны орон тооны даргыг сумын ХАБЭА-н ажилтнаар давхар ажиллуулвал тун зүгээр санагдах юм.

- Баянхонгор аймгийн ҮЭ-ийн ажлыг туршлага болгон судалж нэвтрүүлэхээр тунхаг, зөвлөмждөө оруулъяа.

- Сум, орон нутгийн ИТХ-д ҮЭ-ээс төлөөлөл болгон оруулж байгаач.

- Малчид даварчихсан шүү. Хөрөнгөтэй шүү. Эргээд төрд туслаж байгаа зүйлгүй. Төрөөс бүх зүйлийг нь дааж байна. Үүнийг болиулах.

- Эмчийн цалин 450-630 байна. Бага байна. Энэ чинь доод цалин боловч, үндсэн цалин болчихоод байна.

- Хуулийн санкцыг ҮЭ өөртөө ашигтай тал руу нь зөв ашиглавал боломж байдаг юм шүү.

- Хөдөөд хөдөлмөрийн харилцааны чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байна. Иймд ХДС төгсөгчдийг хөдөө орон нутагт хуваарилан ажиллуулах хэрэгтэй

- Сумын ҮЭ-ийн холбоог орон тоогоор, даргаар нь ХДС төгсөгчдөөс ажиллуулах нь зүйтэй. Өмнөговийн Ханбогд сумын газар нутаг гадны байгууллагын мэдэлд бүрэн очлоо шүү.

- МҮЭ-ийн соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг байгаа бол хүнээ тодорхойлох саналтай байгаа.

Ийнхүү 30 шахам хүн үг хэлж 50 шахам санал хүсэлт гаргаж, асуулт тавьсны дараа

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа хариулахдаа:

- Архангай аймгийн ЭМГ-ын ҮЭ-ийн хороо салбартаа харъяалагддаг. Аймагт нь буцаан өгч болно. Тариат сумын эмнэлэг мөн адил.

- Ашгийн татвараас буцаан олгох мөнгийг ХХДХ 140000 төг байхад түүний 50 хувиар тогтоосон. Өнөөдөр ХХДХ доод тал нь 190000 болчихоод байна. Үүнийг нэмж чөлөөллүүлэх талаар бид бас ажиллах болно.

БШУ-ны ҮЭ-ийн холбооны ажилтан З.Цогтгэрэл хариулахдаа:

-Багш нарыг тэтгэвэртээ гарахад нь олгодог 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг БШУ-ны ҮЭ-ийн холбоо цаашид ч байлгах бодлого барьж байна.


Энэхүү хэлэлцүүлгийн явцад оролцогчдоос тавьсан асуултуудад МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ҮЭХБГ-ын дарга Г.Төмөрбат болон холбогдох бусад хүмүүс хариулт өгөв.

Эцэст уг семинар-сургалтыг хааж, тавигдсан асуудлыг нэгтгэн дүгнэж МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат үг хэлэв.

Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатын хэлсэн үгийн товч:

    -       Хууль хэрэгжүүлэхгүй байгаа газруудыг шүүхэд өгье.
    -       ХАБЭА-н урьдчилан сэргийлэх зардалд үйл ажиллагааны зардлын 0,3%-ийг гаргадаг болгоё.
    -       ҮЭ-ийн гишүүний батлахыг МҮЭХЕЗ хариуцахаас гадна цаашид цахимжуулна.
    -       Сумын хамтын хэлэлцээрийн загвар боловсруулан баталж өгье.
    -       ХХДХ –ний тухай хууль тогтоомжуудыг захиргаа, эзэд бүрэн хэрэгжүүлэх ёстой.
    -       Төрийн зарим чиг үүргийг сумдад өгүүлэх талаар бид цаашид анхааралдаа авч ажиллая.
    -       ҮЭ-ийн идэвхтэн сонгуультанг ХДС-д хөнгөлттэй суралцуулъя.
    -       МҮЭХ жагсаал цуглаан хийж өгсөн шаардлагынхаа хариуг Засгийн газраас энэ сарын 20-нд авна. Үүний дараа  ямар тэмцэл явуулахаа шийднэ.
    -       Нийгмийн хамгааллын үнэлгээ гэдгийг МҮЭ хийх хэрэгтэй болж байна.
    -       Та нар бүгд имайл хаягтай болоорой. Бид тэр хаягаар чинь энэхүү сургалт-семинарын материал болон ойрын үед хийх ажлын зөвлөмж, чиглэл хүргүүлнэ.
1233493 510195605732133 1315610105 n

Хаалтын ажиллагаан дээр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа нар гишүүд, хөдөлмөрчдийн эрх ашгийг олон жил тууштай хамгаалж ирсэн ҮЭ-ийн тэргүүний идэвхтэн, сонгуультан дарга нарыг МҮЭХ-ны болон салбарын ҮЭ-ийн холбооны шагналуудаар шагнав.

Сургалт-семинарын үеэр оролцогчдод тусгай асуулгын хуудас тарааж, товч танилцуулга хийсний үндсэн дээр ОУХБ-ын суурь 8 конвенцийн хэрэгжилт тухайн аймаг, орон нутагт ямар байгаа талаар санал асуулга авлаа.

Сургалт-семинарын дараах чөлөөт цагт аймгуудын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулж эхний 3 байр эзэлсэн аймгуудын багийг хаалтын хүндэтгэлийн хүлээн авалт дээр шагнаж урамшууллаа.

МҮЭ-ийн холбооноос ажилласан баг сургалт-семинарыг удирдан явуулж, хөтөлбөрийг бүрэн хангуулсны зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудын талаар өргөн хэлэлцүүлэг явуулж, тэдний сонирхсон асуултад хариулж, идэвхтэн сонгуультнуудад арга зүйн зөвөлгөө өглөө.

МҮЭ-ийн холбооноос явуулсан “Зохист хөдөлмөр-Хөдөөгийн хөдөлмөрчдийн нийгмийн хамгаалал-ҮЭ-ийн зорилт” сэдэвт сургалт, семинарыг тэд сайшаан үнэлж, сумын ҮЭ-ийн холбоодын дарга нарыг анх удаагаа оролцуулж байгаад талархал илэрхийлж, бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцон олон чухал санал, санаачлага гарган цаашид идэвхтэй хамтран ажиллах зориг эрмэлзлэл дүүрэн байлаа.

Тэдний гаргасан санал, санаачлагыг нэгтгэн авч үзээд дараах ажлыг зохион байгуулахыг зөвлөж ХАРХОРИНЫ ТУНХАГ бичиг гаргахаар болсон юм.

ХАРХОРИНЫ ТУНХАГ

 


ҮЭ-ийн байгууллагаас ойрын үед дараах арга хэмжээг авч явуулахыг Говь-хангайн бүсийн сургалт-семинарт оролцогчид санал нэгдэн зөвлөж байна

    Эмнэлэг, боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгаас төвийг чиглэсэн урсгалыг багасгах үүднээс бүсийн нэмэгдэл, урамшуулал, нийгэм соёлын асуудлыг шинэ шатанд гаргаж шийдэх,
    Сум орон нутгаа хөгжүүлэх, бүтээлч ажлыг ҮЭ-ийн байгууллагууд санаачлан нийгмийн түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх,
    Авлигал хээл хахууль, хүнд суртлыг таслан зогсоох, хүний эрхийн зөрчлийг арилгах, хэт улс төржихөөс татгалзаж, эв нэгдлийг эрхэмлэн ажиллах,
    Ойрын үед улсын болон салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-г аж ахуйн нэгжид хэрхэн мөрдөж байгааг аймаг, салбар, сумдын ҮЭ-ийн холбоо, хороо бүр шат шатны мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах,
    Мэдээллийн технологийг нэвтрүүлж анхан шат, хөдөө орон нутгийн ҮЭ хороо холбоодын мэдээлэл өгөх, авах ажлыг эрчимжүүлэх,
     Ажлын байранд ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтээр үзлэг зохион байгуулж зөрчлийг ажил олгогчдоор арилгуулах, хуулийн дагуу ААН, Төсвийн байгууллагад шаардлага хүргүүлэн ХАБЭА, ҮО, ХХ, МШӨ-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3% болон 1 хувиас доошгүй хэмжээний хөрөнгө гаргуулдаг болгох,
     ҮЭ-ээс тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй, хууль ноцтой зөрчиж байгаа газруудыг шүүхэд өгөх, ҮЭ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, хавчин гадуурхдаг төрийн албан хаагч, ажил олгогчдод хуулийн хариуцлага хүлээлгэх, олон нийтэд ил тод гаргах, зөрчлийг арилгуулах,
     Сум орон нутгийг хөгжүүлэх сан, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр, зээл тусламжийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нийгмийн түншийг бэхжүүлж ҮЭ гишүүдийг оролцуулах, төрийн зарим чиг үүргийг сумын ҮЭ-ийн холбоонд өгүүлэх талаар судалж шийдвэрлүүлэх,
    Аймаг, сумд, салбарын ҮЭ-ийн холбоодын ажлын арга туршлагыг харилцан солилцож ажиллах,
     ҮЭ-ийн гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, батлах түгээх, олгох ажлыг сайжруулах, цахимжуулах,
     Сумын хамтын хэлэлцээрийн үлгэрчилсэн загварын төсөл боловсруулан баталж сумдад хүргүүлэх,
     ҮЭ-ийн идэвхтэн сонгуультанг дотоод гадаадад хөнгөлттэй суралцуулах, төгсөгчдийг хүний нөөц шаардлагатай байгаа хөдөө, орон нутагт хуваарилах, ажиллуулах талаар анхаарч ажиллах,
    МҮЭХ цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, үнэ тарифын өсөлтийг хязгаарлах талаар жагсаал цуглаанаас гаргасан шаардлагаа хангуулахын төлөө хамтын хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагатай тохиолдолд дараагийн шатны тэмцэл явуулах,
    МҮЭХ санаачлан нийгмийн түншүүдтэйгээ хамтран “Нийгмийн хамгааллын үнэлгээ” хийх журам удирдамж боловсруулан гаргаж үнэлгээ хийж байх,
    МҮЭХ-ны дүрмийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх үүднээс аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодын гишүүнчлэлийн давхардлыг харилцан ойлголцож шийдвэрлэх, хамтран гишүүнчлэл үйл ажиллагаагаа өргөтгөх,
    Цалингийн орлогын албан татварын хөнгөлөлтийг ХХДХ нэмэгдсэнтэй уялдуулан нэмж чөлөөлүүлэх талаар асуудал боловсруулан холбогдох газарт тавих,
    Төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг тууштай үргэлжлүүлэн олгох,
     Аймаг, сумдын бүсчилсэн сургалтыг тодорхой давтамжтайгаар уламжлал болгон явуулж байх,
    Хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулинд ҮЭ-ийн эрхийг өргөтгөх, ажилтны ашиг сонирхлыг тууштай хамгаалах чиглэлээр идэвхтэн, сонгуультны тавьсан саналыг тусгуулах,
    Аймаг, сумдын ҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчилж байхын зэрэгцээ Хөдөлмөр сониноо ҮЭ-ийн хороодоор бүрэн захиалуулах,
    Энэхүү зөвлөмжийн хэрэгжилтийг сайн хангасан аймаг, сумдыг оны шилдгээр шалгаруулж орон даяар сурталчлах ажлыг хийх.

Говь-хангайн бүсийн сургалт-семинарт оролцогчид

Хархорин -2013 оны 9 сар

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

498860
ӨнөөдөрӨнөөдөр209
ӨчигдөрӨчигдөр450
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт209
Энэ сардЭнэ сард27208
НийтНийт498860