In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

ХАБЭА-н сургалтаар үйлчилнэ

Төрөөс ийнхүү ХАБЭА-н  асуудал хариуцсан ажилтан /инженер/-ы мэргэшүүлэх сургалтыг явуулж байх албан ёсны зөвшөөрөл ГЭРЧИЛГЭЭ авснаас хойш анхныхаа сургалтыг 2013 оны 6 сарын 27-ноос 7-р сарын 2-ны өдрүүдэд зохион явуулах гэж байна. Хоёрдахь сургалт 9-р сард болох ба цааш цаашдын сургалтын хугацааг тухайн үед нь зарлаж байх болно.

Сургалтыг ХАБЭА-н тухай хууль болон Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2013 оны 03 сарын 25-ны өдрийн А/53 дугаар тушаалаар шинэчлэн баталсан журам, хөтөлбөрийн дагуу МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сургалтын төвийн хичээлийн танхимд явуулж, дадлагыг үйлдвэр дээр хийнэ.

"ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан” нь үйлдвэрлэлийн талбай дээрх ажлын байруудыг судалж аюулыг илрүүлж арилгуулах, ажилтнуудыг стандартад нийцсэн хувийн хамгаалах хэрэгслээр хангуулах, төрөл бүрийн хийц, түүхий эд материал болон техник хэрэгслүүдээс ялгарч болох хортой бидис, аюултай энергүүдэд хяналт тавьж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чадвартай, эргономик ба цахилгааны аюулгүй байдлын талаар мэдлэг, ур чадвартай хүн байх ёстой. Энэхүү шаардлагын дагуу манай сургалтын хөтөлбөр нь суралцагчдад дээр дурдсан цогц ойлголтыг өгөх болно. Мөн холбогдох сэдвийн хүрээнд ХАБЭА-н тухай хууль тогтоомж, стандартууд, хөдөлмөрийн нөхцлийн болон эмнэлэгийн анхан шатны тусламжийн хичээлүүд орно.

Сургалтыг сургагчаар бэлтгэгдсэн болон ХАБЭА-н салбарт хянагч, зөвлөгч, багшаар олон жил ажилласан дадлага, туршлагатай, магистр, доктор монгол багш нар зохион явуулна.

Суралцагчдад заагдсан хичээл тус бүрээр гарын авлага материал олгох ба ХАБЭА-н одоо мөрдөж байгаа, хамгийн сүүлийн хууль тогтоомж, эх зохиол, “web” сайт, ном, сурах бичгийн дэлгэрэнгүй жагсаалт гаргаж өгнө.

Сургалтад бүрэн хамрагдаж хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагчаас нийгмийн түншлэлийн 3 талын төлөөлөл болох Ажил олгогч, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төв, МҮЭХ-ны “Хөдөлмөр” сургалтын төв хамтран шалгалт авна.

ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийг хангаж шалгалтад амжилттай дүн үзүүлж тэнцсэн төгсөгчдөд үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцан ажиллах эрх олгосныг гэрчлэх сертификат олгоно. Сертификатын ар талд хөтөлбөрийн сэдэв /3 кредит/-ийг бичнэ.

      Нэг хүний сургалтын төлбөр 350 мянган төгрөг болно.

Суралцагч нь МҮЭ-ийн гишүүн бөгөөд татвараа тогтмол төлж тэмдэглүүлж байдаг бол түүний ГИШҮҮНИЙ БАТЛАХ-ыг үндэслэн сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Манай сургалтад бүртгүүлж суралцахыг урьж байна.

Манай хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Чоймболын гудамж 4-1 буюу Баруун 4 зам, Нийслэлийн ҮЭ-ийн холбооны байрны ар талд, дээрээ “МҮЭХ Angel hotel” гэсэн үг бүхий 3 давхар саарал байшин, урд талын гадна хаалган дээрээ “МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр” сургалтын төв” гэсэн хаягтай. Утас: 70120412, 70120299

E mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

             Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

             Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

             Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.


 Та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Захирал            М. Ганаа

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

616457
ӨнөөдөрӨнөөдөр1175
ӨчигдөрӨчигдөр664
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7873
Энэ сардЭнэ сард23743
НийтНийт616457