In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх

ТАНИЛЦУУЛГА

ХӨДӨЛМӨРИЙН МАРГААНЫГ ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАХ ГУРВАН ТАЛТ
ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

МҮЭ-ийн холбоо Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дэргэд

“Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт дэд болон салбар хороо” байгуулах талаар “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо”-ны дүрмийн 10 дугаар заалт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2007-2008 оны гурван талт Улсын хэлэлцээрийн 37 дугаар зүйл заалтыг үндэслэн санал, дүрмийн төслийг боловсруулж нийтлэг үндэслэл, хорооны бүтэц, зохион байгуулалт, дэд болон салбар хорооны эрх, үүрэг, ажил олгогч, ажилтны эрх үүрэг, хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргах, маргааныг хэлэлцэх үйл ажиллагаа гэсэн 7 бүлэгтэй хувилбарыг Үндэсний хорооны хуралдаанд оруулж 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар ХМШЗСХ-ны дүрмийг батлан байгуулах шийдвэр гарсан.

Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт /орон тооны бус/ хорооны үйл ажиллагааны зорилго нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шүүхийн өмнөх шатанд нийгмийн түншлэгч байгууллагуудын эрх тэгш оролцоотойгоор түргэн шуурхай, зардал чирэгдэл багатайгаар, эвлэрүүлэн шийдвэрлэхэд орших юм.
Бүтэц зохион байгуулалтын хувьд:
Салбар хорооны дүрмийн бүтцийн хувьд Үндэсний хорооны дэргэд Дэд болон салбар хороо гэсэн бүтэцтэй ажиллаж байгаа бөгөөд дэд болон салбар хороо нь нийгмийн түншлэлийн оролцоотой байгуулагдан ажиллаж байна.
Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах дэд хороо нь Монгол Улсын Засгийн газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны гурав гурван тэнцүү тооны төлөөллөөс бүрдэх бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбар хороотой байна.
Тус салбар хороо нь тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын төлөөллийн 3, ажилтны төлөөллийн 3, ажил олгогчийн төлөөллийн 3 нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ба хорооны гишүүд нь  хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар мэргэшсэн, мэргэжлийн хуульчдаас бүрдэнэ.
Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд Дэд хороо, 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 35 сумдад салбар хороод байгуулагдан 2008 оны 06 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлэн иргэдээс хөдөлмөрийн харилцаатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж  байна.
Дэд болон салбар хорооны эрх, үүрэг
Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах дэд болон салбар хороо нь дараахь нийтлэг эрхтэй байна.
­    Маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, холбогдох мэдээ, судалгааг талуудаас гаргуулж авах
­    Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулах, мэргэжлийн зөвлөгөө авах
­    Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах нийтлэг эрхтэй байна.
 Дэд болон салбар хорооны дор дурьдсан нийтлэг үүрэгтэй байна.
54222
­    Маргааныг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд холбогдох баримт материал, нотлох баримтыг үндэслэн талуудын маргааныг эвлэрүүлэх боломжийг олгох
­    Тухайн маргаантай холбоотой асуудлаар гаргасан шаардлага, зөвлөмжийнхөө хууль зүйн үндэслэлийг тайлбарлах, сурталчлах
­    Хувь хүний болон байгууллагын нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй байх
­    Тухайн маргаан гэмт хэргийн шинжийг агуулсан бол холбогдох байгууллагад шилжүүлэх
 Хорооны гишүүд хурлыг хүндэтгэн үзэх шалтгаантайгаас  бусад тохиолдолд таслахгүй байх нийтлэг үүргийг хүлээдэг байна. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан гарсан бол хуралд оролцох боломжгүй болсон тухай хурал зохион байгуулах нарийн бичгийн даргад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
Салбар хороо нь хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах үүднээс дүрэмд заасан хугацаанд гишүүд хуралдаж  эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явуулж дийлэнх олонхийн саналаар зөвлөмж нэртэй шийдвэр гаргадаг. Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо нь өргөдөл гомдлыг 10 хоногийн дотор шийдвэрлэж байгаа бөгөөд талуудын аль нэг зөвлөмжийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд давж заалдах эрхтэй бөгөөд дэд болон салбар хорооны маргаан шийдвэрлэх нийт хугацаа 30 хоног байхаар дүрэмд зааж өгсөн байна.

Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах хороонд гомдол гаргах
Ажилтан нь хөдөлмөрийн маргааны талаарх өргөдлөө дүрэмд заасны дагуу ажил олгогчийг үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзвэл уг шийдвэрийг мэдсэн буюу хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор харьяалах сум дүүргийн салбар хороонд гаргана. Ажилтны өргөдлийг сум дүүргийн салбар хорооны нарийн бичиг хүлээн авч бүртгэнэ. Өргөдлийн хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ. Сум дүүргийн салбар хорооны хурлаас гарсан зөвлөмжийг талууд хүлээн зөвшөөрөхгүй бол аймаг, нийслэлийн салбар хороонд ажлын 5 хоногт багтаан гомдлоо гаргана. Аймаг нийслэлийн салбар хороо ажил олгогч болон ажилтны гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ. Аймаг нийслэл салбар хорооноос гаргасан зөвлөмжийг талууд хүлээн зөвшөөрөхгүй бол дэд хороонд ажлын 5 хоногт багтаан гомдлоо гаргана. Дэд хороо гомдлыг ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ.
Маргаан хэлэлцэх үйл ажиллагаа
Ажилтны өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш дүрэмд заасан хугацаанд багтаан холбогдох хурлыг зарлан хуралдуулах үүргийг тухай өргөдөл, гомдлыг хүлээн авч хянасан гишүүн хүлээнэ. Маргалдаж буй талуудыг байлцуулан асуудлыг шийдвэрлэнэ. Хүндэтгэсэн үзэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй тохиолдолд хурлыг нэг удаа хойшлуулж дараагийн хурлын товыг тогтооно. Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэд болон салбар хорооны зөвлөмж гарах бөгөөд уг зөвлөмжийг талууд хүлээн авбал шийдвэр гаргана. Талууд шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Хурлаас гарсан зөвлөмжид хуралд оролцсон бүх гишүүд, хурлын тэмдэглэлд хурлын дарга, нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурна. Хурлаас гарсан зөвлөмжийг хурлын нарийн бичгийн дарга ажлын 3 хоногийн дотор талуудад хүргүүлнэ. Талууд зөвлөмжийг хүлээн авч тогтоосон хугацаанд сайн дураарай биелүүлэхгүй тохиолдолд өргөдөл, гомдлыг анхан шатны шүүхэд шилжүүлнэ.

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

316072
ӨнөөдөрӨнөөдөр353
ӨчигдөрӨчигдөр612
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт1434
Энэ сардЭнэ сард17223
НийтНийт316072