In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Ирэх оны эдийн засгийн өнгө

 


economicИрэх онд эдийн засаг сэргэх үү, сулрах уу? Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд ямар дүр зурагтай байна вэ?

1. Ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байна: ҮСХ-ны мэдээлснээр 11 дүгээр сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 51.6 мянгад хүрсэн байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 35.9 мянга нь ажилгүй иргэд байгаа аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.8 хувийг магистер, доктор, 32.6 хувийг дипломын болон бакалаврын боловсролтой иргэд эзэлж байна. Эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор 2014 онд хувийн сектор, аж ахуй нэгжүүд бүтцийн цомхотгол хийгээд эхэлсэн. Ам.долларын ханшийн өсөлт, эдийн засгийн агшилттай холбоотойгоор хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа саарсаар байгаа ба үүнд төрийн бодлого зохицуулалт үгүйлэгдэж байна.

2. Төлбөрийн тэнцэл 877.6 сая ам.долларын алдагдалтай байна: Сүүлийн 20 орчим сарын хугацаанд төлбөрийн нийт тэнцэл 2.8 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 24%-тай тэнцэх хэмжээний алдагдалтай гарч, МУ-ын гадаад цэвэр актив 5.3 их наяд төгрөгөөр буураад байна. Ирэх онд төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж эерэг утгатай болгоход ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дотогшлуулах  шаардлагатай байна.

3. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан: 2011-2012 оны дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 оны эхний хагаст ердөө 8 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурчээ. 2014 оны 10 дугаар сарын байдлаар ГШХО өнгөрсөн онтой харьцуулахад 776 сая ам.доллар болж 58 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнд гадаад худалдааны нөхцөл муудсан, эдийн засагт нөлөө бүхий томоохон төслүүдийн хэрэгжилт он дамнан удааширч тодорхой бус байдал нэмэгдсэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, хууль эрх зүйн орчны тодорхой бус байдал нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн. 2015 онд хууль эрхзүйн таатай орчинг бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг татахгүй бол төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэж ханш өсөх эрсдэлтэй байна.

4. Инфляци 7 хувь руу орох уу: 2014 онд Төвбанк инфляцийг 8 хувьд барих зорилт тавьж нэлээдгүй олон хөтөлбөрийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд мах, гурил, шатахууны үнэ огцом өссөнгүй тогтвортой байсан боловч Төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ нэмэгдсэн нь инфляцийн өсөлтөд нөлөөлсөн гэдгийг эдийн засагчид тайлбарлаж байгаа. 11 дүгээр сард бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оноос 12.7 хувиар өссөн. Тэгвэл 2015 онд Төв банк инфляцийг 7 хувьд байлгахаар онилсон. Энэхүү зорилтод хүрэхийн тулд төсөв зардлаа танаж, мөнгөний бодлоготой уялдах шаардлагатай байна.

5. Төсвийн орлого 2015 онд 17 хувиар өсөх үү: 2015 оны төсвийн орлогыг 17 хувиар өсгөж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 500-аад тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан, танах шаардлагатай хэмээн шинжээчид тайлбарлаж буй. Томоохон төсөл хөтөлбөрүүд  урагшлахгүй, түүхий эдийн үнэ сэргэхгүй муугаар бодоход эдийн засаг энэ хэвээрээ байвал эрхэм төрийн түшээд хаанаасаа мөнгө олж төсвийн орлогыг тултал өсгөх нь тодорхойгүй байна. Цаасан дээр хэмнэлттэй төсөв батлагдсан гэх боловч хачир дээрээ данхгар хэвээр байгаа нь үг, үйлдэл нь зөрсөн гэмээр. Энэ оны эхний арван нэгэн сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого 18 хувийн тасралтай явж байгаа ба оны эцэст төсвийн төлөвлөсөн орлого 20 орчим хувиар тасрах эрсдэлтэй байна. Ирэх онд эдийн засгийн өсөлт улам саарах учраас төсвийн зарлагыг өсгөж төлөвлөх ямар ч үндэслэл байхгүй болж байна. Тиймээс ирэх оны эдийн засгаа аврахын тулд төсвийн орлогоо танахаас өөр арга зам үлдсэнгүй.

6. Бодлогын хүүг нэмэх үү: Төсөв томорч алдагдал нь нэмэгдэхээр мөнгөний бодлогоороо зохицуулж бодлогын хүүг нэмдэг арга нь эцсийн дүндээ хувийн хэвшил, дотоодын үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхэд хамгийн том саад болдог. Учир нь, төсвөөс санхүүжиж байгаа төр, засгийн, яам тамгийн газар, агентлаг, нийтийн үйлчилгээний байгууллага, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цэрэг, цагдаа, төвсийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээ энэ бүгд нь тэргүүн эгнээнд зогсч, харин жинхэнэ баялаг үйлдвэрлэдэг хувийн хэвшлийнхэн гадуурхагдаж, мөнгөний хязгаарлалтад ордог. Бодлогын хүүг өсгөсний хор уршиг ийм байдлаар илэрдэг. Ирэх онд улсын төсөв, алдагдлаа бага байлгаж хэмнэлтийн горимд шилжвэл Төв банк бодлогын хүүгээ бууруулж улмаар зээлийн хүү буурч дотоодын үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих боломжтой болох юм.

7. Эдийн засаг хямарсан уу: Олон улсын жишгээр бол хоёр улирал дараалан хасах үзүүлэлттэй буюу бууралттай гарах тохиолдолд эдийн засаг хямарч уналтад орлоо гэж үздэг аж. Энэ үүднээс статистик тоо харвал өнөөдөр манай эдийн засаг долоон хувийн өсөлтэй байна. Өсөлт үзүүлдэг салбаруудыг задалбал, гол нөлөө үзүүлдэг нүүрс, барилгын салбар уналттай яваа хэдий ч ХАА, газар тариалан, худалдаа, зэс, газрын тосны олборлолт өсөлттэй байна. Тэгэхээр эдийн засаг хараахан хямарчихаагүй, өсөлт нь саарсан гэж дүгнэж болохоор байна.

Б.Хорлоо

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447315
ӨнөөдөрӨнөөдөр12
ӨчигдөрӨчигдөр593
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4868
Энэ сардЭнэ сард17659
НийтНийт447315