In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

“Ногоон Дарь эх”-ийн цутгамал Парист зарагджээ

nogoon dari ehФранцын нийслэл Парис хотноо болсон Сотбисын /Sotheby’s/ дуудлага худалдаагаар Занабазар хийцийн хүрэл цутгамал 3.46 сая евро /4.3 сая орчим ам.доллар/-гийн үнэ хүрч зарагджээСотбисын дуудлага худалдаанаас “Ногоон Дарь эх” -ийн хүрэл цутгамалыг маш ховор үзмэр хэмээн үнэлж, 300 мянган евро хүрнэ гэж тооцоолж байсан аж.
Сүүлийн өдрүүдэд энэ асуудал монгочлуудын анхаарлыг зүй ёсоор татаж, Засгийн газраас дуудлага худалдааг хориглохыг оролдсон ч амжилт олсонгүй.

Тодруулахад, 17-р зууны үеийн “Ногоон Дарь эх”-ийн хүрэл цутгамалыг хууль бусаар Франц руу гаргасан байж магадгүй хэмээн сэжиглэж буйгаа Боловсролын сайд Лу.Гантөмөр Сотбис компанийн захирал Гийом Серуттид илгээсэн захидалдаа дурьджээ. Тэрээр мөн захидалдаа Монголын Засгийн газраас Занабазарын урлагийн бүтээлүүдийг 1920-оод оноос хойш худалдахыг хориглосон байдгийг мэдэгдэж, хүрэл цутгамалын гарал үүсэл болоод хуулийн үр дагаварыг харгалзан үзэхийг сануулсан байв.

Сотбисээс гаргасан тайлбарт бичсэнээр “Ногоон дарь эх”-ийн цутгамалыг Жан-Клод Моро-Гобард гэгч хүнээс 1954 онд Парис хотод худалдаж авсан гэнэ.

Эх сурвалж: Вloomberg
Б.АНХТУЯА

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

498860
ӨнөөдөрӨнөөдөр209
ӨчигдөрӨчигдөр450
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт209
Энэ сардЭнэ сард27208
НийтНийт498860