In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Селена Гомез: Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөр хүний дүрд хувираад дэмий

 

salenaДэлхийн хүүхэд, залуусын шүтээн болсон Америкийн дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч, хувцасны дизайнер Селена Гомез “Super Pop” сэтгүүлд ярилцлага өгчээ.

-Селена, сонин сайхан, хов жив юутайв дээ? Дараагийн цомгоо хэзээ гаргах гэж байна вэ?

-Дуу хөгжимтэй ажиллана гэдэг их хөгжилтэй, сайхан. Би өсч том болохын хэрээр хөгжмөөс суралцаж, хөгжим намайг өөрчилж байна. Миний дуунууд улам электро поп болж, илүү хөгжилтэй байх болно.

-Та “Love you like a love song” дууныхаа клипэнд караокед дуулж байгаа нь гардаг. Та караокед дуртай юу?

-Тийм ээ, их дуртай. Караокед орж, Шаниа Твайн маягийн дуучдын стилээр кантри дуу дуулах дуртай. Тэнд их хөгжилтэй байдаг.

-Кэти Перри, Бритний Спирс, Пикси Лотт нарын дуу таны цомогт байдаг. Өөр хэнтэй хамтран ажиллахыг хүсдэг вэ?

-Бруно Марстай хамт­рахдаа дуртай байх болно.

-Чөлөөт цагаараа караокенээс өөр юу хийх дуртай вэ?

-Хоол хийх их дуртай. Жигнэмэг, бялуу хийх бүр дуртай.

-Та сайн тогооч уу?

-Хмм.. Тийм сайн биш ээ, ха ха... Гэхдээ хоол хийх гэж оролдож, бүхнийг хольж хутгах их хөгжилтэй байдаг.

-Танд алдар нэртэй найз хэд хэд байдаг. Ямар нэг хов жив ярихаар болвол хэнтэй хамгийн түрүүнд ярьдаг вэ?

-Тейлор Свифт рүү ярьдаг!

-Зөвлөгөө хэрэгтэй болвол хэнд эхэлж ханддаг вэ?

-Бас л Тейлорт ханддаг. Тэр надад зөвлөгөө өгч, хэрэгтэй үед миний хажууд байж чаддаг. Итгэмээргүй!

-Та нар хамт байхдаа юу хийдэг вэ?

-Бүгдийг. Бид их чалчиж, дэлгүүр хэсэх дуртай.

-Олон сая залуусын сонирхдог сэдэв рүү оръё. Жастин Бибер та хоёрын хайр сэтгэлийн түүхийн талаар бидэнд юу ярихсан бол?

-Юу болж байгааг, нэр алдар гэж юу юм гэдгийг ойлгодог хүмүүс хажууд байх нь сайн л даа. Гэхдээ сэтгүүлийн зураг авалт гэж юу болохыг огтхон ч мэддэггүй хүмүүс хажууд байх нь бас зүгээр шүү. Жишээ нь, хэн нэгэнтэй бодит амьдралын талаар ярьж чаддаг байх нь чухал. Хоёр ертөнцөд амьдарч чаддаг хүмүүстэй хамт амьдрах нь их сайн гэж боддог.

-Та хоёр хамтарч дуэт дуулбал гайхалтай зүйл болно доо...!

-Мэдэхгүй. Найзуудтайгаа хамт дуу дуулна гэж боддоггүй, дургүй. Яахав, тийм болвол болно л биз. Гэхдээ тэгнэ гэж бодохгүй байна.

-Жаргалтай хос байхын гол түлхүүр нь юу вэ, Селена?

-Энэ талаар зөвлөгөө өгөхдөө их тааруу даа, хэ хэ... Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөр хүний дүрд хувирах гэж оролдох дэмий л гэж хэлдэг.

Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөр хүний дүрд хувирах гэж оролдох дэмий л гэж хэлдэг.

 
 
 

Надад таалагддаг залуусын санаа бодолд нөлөөлөх гэдгээ би больсон. Би их энгийн, нээлттэй хүн. Жастинтай ил тод, шударга байж чаддаг. Би ийм л байдаг, чамд таалагдана уу, үгүй юу, хамаагүй.

-Сургуульд байхдаа таалагддаг хөвгүүдтэйгээ хэрхэн харилцдаг байсан бэ?

-Сургуульд ямар ч хөвгүүнтэй найзалж байгаагүй, хэзээ ч. Хэн нэг нь таалагдвал түүнтэй хэзээ ч ярилцаж байсангүй. Түүнээсээ үргэлж зугтаж, зайлсхийдэг байсан.

-Нэр алдарт хэрхэн ханддаг вэ?

-Энэ заримдаа их ядаргаатай. Чиний тухай олон хүн ярьж, санаа бодлоо илэрхийлж байдаг ч тэд намайг жирийн нэгэн залуу охин гэдгийг хайхардаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүй хор хохирол учруулах зүйлийг ярьж, хэлж байдаг юм. Энэ бол их дарамт.

-Селена, таныг жаргалтай байлгадаг зүйл юу вэ?

-Гэр бүл, фэнүүд, найз нөхөд. Тэд миний амьдралын хамгийн том урам зориг.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

616458
ӨнөөдөрӨнөөдөр1176
ӨчигдөрӨчигдөр664
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7874
Энэ сардЭнэ сард23744
НийтНийт616458