Номхон далайн Хагупит гэх хүчит шуурга өчигдөр /ХII.6/ Филиппиний зүүн эргийн нутгуудыг ниргэжээ. Хүчтэй далайн шуурганаар ургаа мод, цахилгааны шонгууд булгарч, байшин барилгын дээвэр хууларч, гудамж, талбай үерт автсан байна. Ээлжит далайн шуурганд бэлтгэх ажил өнгөрсөн долоо хоногийн эхээс эхэлсэн бөгөөд зүүн эргийн бүс нутгаас хагас сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, иргэд унды ус, хэрэгцээт зүйлсээ базаасан аж. Хагупит далайн шуурганы хүч их байсан ч өнгөрсөн жилийн Хайян шуурганы дайнд хүрэхгүй гэдгийг оршин суугчид мэдээлжээ. Одоогоор хүчтэй далайн шуурганы улмаас хүн гэмтэж бэртсэн, амь нас хохирсон гэх мэдээлэл байхгүй байна. Энэ нь өнгөрсөн жилийн Хайян далайн шуурганаас сургамж авч, бэлтгэлээ сайтар базааны ач хэмээн Филиппиний албаныхан мэдэгджээ. Үүний зэрэгцээ Филиппиний төв хэсгийн Легаспи хотод арванхоёрдугаар сарын 8-9 нд болох Ази, Номхон далайн эргийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) орнуудын албаныхны уулзалтыг Манила хот руу нүүлгэжээ.
Хаян далайн шуурганы улмаас Филиппинд өнгөрсөн 2013 онд 6300 гаруй хүн амь үрэгдэн, ор сураггүй болж, дөрвөн сая хүн орон гэргүй болжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС
Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.
Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net
![]() | Өнөөдөр | 1176 |
![]() | Өчигдөр | 664 |
![]() | Энэ долоо хоногт | 7874 |
![]() | Энэ сард | 23744 |
![]() | Нийт | 616458 |