In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Гишүүнээр элсэх


Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсэх

Монгол Улсын Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн хүрээнд эрх ашгаа нэгдэж хамгаалахыг хүссэн төрөл бүрийн өмчийн хэлбэрийн ажиллагчид болон их дээд ба мэргэжлийн сургуульд суралцагчдыг ямар нэгэн ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсүүлнэ. Монгол улсад хуулийн дагуу оршин сууж, хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа гадаадын иргэн үйлдвэрчний эвлэлийн гишүүн байж болно.

Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь нэг загварын батлахтай байдаг.

Үйлдвэрчний эвлэлийн гишүүний эрх, үүрэг

 Үйлдвэрчний эвлэлийн гишүүн дор дурдсан эрхийг эдэлнэ. Үүнд:

                        -Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох.

                        -Хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хөнгөлттэй нөхцөлөөр хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа авах.

                        -Үйлдвэрчний эвлэлийн сургалт, соёл, амралт, сувилал, үйлчилгээний байгууллагаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх.

                        -Хөдөлмөр, нийгмийн баталгаагаа хангуулахаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас зохих тусламж, дэмжлэг авах.

                        -Үйлдвэрчний эвлэлийн хороо, тэдгээрийн холбоо, харьяа газруудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах.

                        -Нутгийн өөрөө удирдах ёсны бүх шатны байгууллагад сонгогдох эрхээ эдлэхдээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас дэмжлэг авах.

                        -Үйлдвэрчний эвлэлээс ажил олгогчтой байгуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн үр шимийг давуу эрхтэйгээр хүртэх.

Үйлдвэрчний эвлэлийн гишүүн дор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

                        -Үйлдвэрчний эвлэлийн дүрмийг сахин биелүүлж, үйлдвэрчний эвлэлийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох.

                        -Хууль ёсыг дээдлэн сахиж, үнэнч, шударга, бүтээлчээр хөдөлмөрлөх.

                        -Үйлдвэрчний эвлэлийн эв нэгдлийг сахиж, түүнээс зохион байгуулж байгаа хамтын үйл ажиллагаа, тэмцэлд оролцох, нэгдэх.

                        -Гишүүний татварыг тогтоосон журмаар төлөх.

                        -Өөрийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх. Үйлдвэрчний эвлэлийн дүрмийг удаа дараа зөрчсөн, үйлдвэрчний эвлэлийн эв нэгдэл, нэр хүндэд хохирол учруулсан гишүүнийг үйлдвэрчний эвлэлийн гишүүнээс хасна. Гишүүнээс хасах тухай шийдвэрийг үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид гаргаж, гишүүдэд мэдээлнэ.

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

443780
ӨнөөдөрӨнөөдөр1333
ӨчигдөрӨчигдөр1063
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт1333
Энэ сардЭнэ сард14124
НийтНийт443780