In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Жагсагчид Кувейтын парламентын ордон руу дайран оржээ

Тэд хуралдааны танхимд орж, төрийн дууллаа дуулжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд янз бүрийн мэдээгээр, хэдэн зуугаас хэдэн мянган хүн оролцсон байна. Жагсагчдыг ордон руу орохоос өмнө сөрөг хүчний 20 орчим төлөөлөгч парламентын хуралдааныг тасалдуулжээ. Түүнчлэн парламентын ордныг эзлэхээс өмнө жагсагчид Насер Аль-Сабахын өргөө рүү явах үед тэднийг цагдаагын ажилчид тараахын тулд резинэн сум хэрэглэсэн тухай «Аль-Жазира» телевиз мэдээллээ. Гэрчүүдийн ярьснаар, наад зах нь таван жагсагч шархадсан ба тэдэнд газар дээр нь тусламж үзүүлсэн байна. 2010 оны 12 дугаар сараас хойш улс төрийн жагсаалд оролцогчдод хүч хэрэглэсэн анхны тохиолдол энэ биш ажээ. Гэсэн хэдий ч жагсагчид энэ оны гуравдугаар сараас хойш Ерөнхий сайдаа огцрохыг шаардан байнга жагсах болсон билээ. 71 настай Шейх Насер аль-Сабах нь тус улсын эмир Сабах аль-Сабахын үеэл юм. Кувейтийн хуулинд зааснаар, тус улсын Ерөнхйи сайдыг эмир нь эрх баригчдын гэр бүлийн гишүүдээс томилдог. Ерөнхий сайд парламентын 15 гишүүнийг томилж, үлдсэн 50 депутат нь дөрвөн жилд нэг удаа болдог бүх нийтийн сонгуулиар сонгогддог байна. Насер Ерөнхий сайд болсон 2009 оны хоёрдугаар сараас хойш сөрөг хүчнийхний шүүмжлэлд өртөж байгаа аж. Түүнийг эрх барих хугацаанд парламент гурван удаа тарж, сайд нарын танхим зургаан удаа огцорсон байна.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

646073
ӨнөөдөрӨнөөдөр214
ӨчигдөрӨчигдөр656
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт1588
Энэ сардЭнэ сард21741
НийтНийт646073