In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Нэмэлт хэлэлцээр байгууллаа

10-30 heeМҮЭ-ийн холбооноос есдүгээр сарын 19-нөөс улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газартай хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн. Энэ дагуу Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, АОЭНХ-ны төлөөлөл   Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээрийг энэ сарын 28-ны өдөр байгууллаа. Нийгмийн түншлэгч талууд МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй  Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор дараах асуудлыг нэмэлт хэлэлцээрт тусгасан байна.

Тухайлбал, Албан татварын өөрчлөлттэй холбоотой асуудлаар цаашид нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан ярилцаж, саналыг авч зөвшилцөх тухай хэлэлцээрийн заалтыг хатуу мөрдөж ажиллах.

Орлого багатай иргэдэд учирч буй татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг бууруулах зорилгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч,  хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг 50 хувиар бууруулна. 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 120.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх юм.

Төсвийн байгууллагын ажиллагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр 2017 оны улсын төсвийн тодотголд  55.4 тэрбум, 2018 оны улсын төсөвт 56.6 тэрбум төгрөг тусгаж Засгийн газраас батлах  журамд салбарын хэлэлцээрээр дээрх хөрөнгийг зарцуулахаар тусгалаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 2018 оны улсын төсөвт  136.8 тэрбум төгрөг тусгах юм. 2017 онд багтаан эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг мэргэшлийн ур чадвар, ажлын ачаалал, үр дүн, хүлээх хариуцлага, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан боловсронгуй болгож, 2018 оноос үе шаттайгаар хэрэгжүүлэх аж.

Мөн боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, спортын салбарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх ажлыг 2017 онд эхлүүлж, улмаар 2018 онд шийдвэрлүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагын бие даасан байдлыг хангаж, Эрүүл мэндийн даатгалын санг эрүүл мэндийн салбарт шилжүүлэхээр боллоо. Эрүүл мэндийн даатгалын сангаас өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад 2018 онд 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно.

Төсвийн байгууллагуудын төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагаанаас орох орлогыг ажиллагчдын цалин хөлс, орлого нэмэгдүүлэх эх үүсвэрт зарцуулах журмыг баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэх юм.

2018 онд инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрэх чиглэлээр ОУВС-тай хийх хэлэлцээрийг үргэлжлүүлж 2018 оны 2 дугаар улиралд багтаан нийгмийн зөвшлийн талууд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрт тусгасан байна.

Хүн амын бодит орлогыг нэмэгдүүлэх, ялангуяа нийгмийн эмзэг, ядуу хэсгийн нийгмийн хамгааллыг дордуулахгүй, хамгаалах зорилгоор 2017 оны улсын төсвийн тодотголд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 8.0 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоход 104.5 тэрбум төгрөг, 2018 оны улсын төсвийн төсөлд “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 96.0 тэрбум төгрөгийг тус тус тусгуулна.

УИХ-ын 2016 оны 29 дүгээр тогтоолын 12 дахь заалтын хүрээнд даатгуулагч тэтгэврийн доод, дээд насны хязгаарын хүрээнд тэтгэвэр тогтоолгох хугацаагаа уян хатан сонгодог болох асуудлыг нийгмийн түншүүдийн оролцоотой судлан нэгдсэн санал боловсруулж, УИХ-д хүргүүлнэ.

УИХ-ын 2016 оны 29 дүгээр тогтоолын 6 дахь заалтад заасан нөхөн томилгоо, өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх талаарх асуудлын эдийн засаг, нийгмийн нөлөөллийг судалж, нийгмийн түншүүдтэй хамтран санал боловсруулж, Улсын Их Хуралд оруулахаар тус тус заасан байна.

 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447315
ӨнөөдөрӨнөөдөр12
ӨчигдөрӨчигдөр593
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4868
Энэ сардЭнэ сард17659
НийтНийт447315