In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Энэ сарын 31-нд эсэргүүцлийн жагсаал хийнэ

10-27 medeeХөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт  хэлэлцээр тодорхойгүй хугацаагаар завсарлаад байгаа. Засгийн газрын зүгээс цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнтэй санал гаргахгүй байгаа учраас МҮЭ-ийн холбооноос энэ сарын 31-ны мягмар гаригт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсон талаараа өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ. Засгийн газрын зүгээс хэлэлцээрийн хүрээнд цалин нэмэгдүүлэх тодорхой санал дахин гаргаагүй тохиолдолд ҮЭ-үүд тэмцлээ үргэлжлүүлж хуулийн хүрээнд ажил хаях нөхцөл байдал үүсч болзошгүй гэдгийг мөн хэлсэн юм.

Сүүлийн нэг сарын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр МҮЭ-ийн холбооны өмч хөрөнгөтэй холбоотой сөрөг мэдээллийг тодорхой улс төрийн болон хувийн ашиг сонирхолоор нийтлэх болсонд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат тайлбар хийлээ. Энэхүү үйл ажиллагаа нь МҮЭ-ийн холбоог задлан бутаргах, нэгдлийг алдагдуулж тэмцэл хөдөлгөөний эрчийг саармагжуулах зорилготой үйлдэл гэж тэрээр хэллээ. Иймд нийт гишүүд хөдөлмөрчид аливаа сөрөг мэдээлэлд авталгүй эв нэгдлээ хичээж цалин хөлс нийгмийн хамгааллын асуудлаарх хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж ажиллахыг хүслээ.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

420133
ӨнөөдөрӨнөөдөр87
ӨчигдөрӨчигдөр1236
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт3779
Энэ сардЭнэ сард25847
НийтНийт420133