In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Талууд зөвшилцөлд хүрээгүй тул хөдөлмөрийн арбитрт шилжихээр боллоо

10-12 zuvlumjХөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтын биелэлтийг шаардан МҮЭ-ийн холбооноос Засгийн газартай хамтын маргаан үүсгээд байгаа билээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн хамтын маргаан зуучлагч томилуулах хүсэлтийг МҮЭ-ийн холбооноос гаргаж Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн захирамжаар энэ сарын 5-ны өдөр Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах зуучлагчаар Монголын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн ажилтны Үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Довдонбалжирыг томилсон. Хуульд заасны дагуу зуучлагч таван өдрийн дотор зөвлөмж гаргах учиртай. Зуучлагч хөдөлмөрийн хамтын маргаанд оролцогч талууд болох Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, АОЭНХ-ны төлөөлөлд өнөөдөр зөвлөмжөө танилцууллаа.
Энэ үеэр АОЭНХ-ны зүгээс шинэ Засгийн газрын гишүүд томилогдсоны дараа буюу энэхүү хурлыг хоёр өдрийн дараа дахин хуралдуулах санал гарган хурлыг орхин гарсан юм. Засгийн газрыг төлөөлж оролцсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БСШУСЯ, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын зүгээс энэ асуудлыг хариуцсан сайд нар томилогдсоны дараа зуучлагчийн зөвлөмжтэй танилцах санал гаргасан юм.
МҮЭ-ийн холбооны зүгээс Хөдөлмөрийн зуучлагчийн зөвлөмжийг хүндэтгэн үзэж буйгаа илэрхийллээ.
Хөдөлмөрийн зуучлагч Б.Довдонбалжир доорх зөвлөмжийг талуудад танилцууллаа.
1. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх;
2. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээрийн хүрээнд гурван талын төлөөллийг багтаасан дэд ажлын хэсэг байгуулах;
3. Төрийн албан хаагчдын цалингийн зэрэглэл, шатлалыг 2018 оноос шинэчилж батлах. Цалингийн шатлал тус бүрийг 20-25 хувиар нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 1-д зааснаар Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотой хэлэлцээд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд тухайн шатны Засаг дарга ажлын гурван өдөрт багтаан хөдөлмөрийн хамтын маргааныг хэлэлцэх хөдөлмөрийн арбитрыг байгуулж арбитрчдыг томилно гэсэн заалттай. Энэ дагуу талууд хөдөлмөрийн хамтын маргаанаар зөвшилцөд хүрээгүй тул хөдөлмөрийн арбитрт шилжлээ.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447315
ӨнөөдөрӨнөөдөр12
ӨчигдөрӨчигдөр593
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4868
Энэ сардЭнэ сард17659
НийтНийт447315